Цусны цочмог хавдар гэх ховор өвчин тусч өдгөө хоёр дахь жилдээ хүнд өвчинтэйгээ тэмцэж байгаа Б.Бишрэлт хүүд зориулсан хандивын тоглолт энэ сарын 26-ны өдөр Улаанбаатар Паласын концертын танхимд болно.
Б.Бишрэлт хүүгийн өвчин Монголд эмчлэгдэх боломжгүй гэж оношлогдсон бөгөөд Турк улсад ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд цаг алдалгүй орох шаардлагатай байгаа юм. Бяцхан биедээ баймгүй тэсвэр тэвчээр, зориг гарган хүнд өвчинтэйгээ тэмцэж байгаа хүүд яг одоо л та бүхний сайхан сэтгэл, тусламж дэмжлэг хэрэгтэй байна. Хүүгийн эмчилгээний төлбөрт нэмэр болох сайн сайхны төлөө зохиогдож байгаа "Мэндийн ерөөл" хандивын тоглолтыг үзэхийг урьж байна.
Хандивын тоглолтын тасалбарыг 20 мянган төгрөгөөр худалдаалж байна.
Та 80868072, 80544686, 99057396 дугаар руу залгаад захиалаарай. Үнэгүй хүргэж өгнө.