“ХАР ТАМХИГҮЙ ОРЧИН, АЖЛЫН БАЙР“ уриалгад Монголросцветмет ТӨҮГ нэгдлээ

“ХАР ТАМХИГҮЙ ОРЧИН, АЖЛЫН БАЙР“ уриалгад Монголросцветмет ТӨҮГ нэгдлээ

Arslan.mn

ЦЕГ-ын Хар Тамхитай Тэмцэх газраас хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан зорилгоор "ХАР ТАМХИГҮЙ ОРЧИН, АЖЛЫН БАЙР" уриалгыг бүх шатны төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан, алба хаагчдын хүрээнд хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх "сорьц тавих" шинжилгээнд хамрагдахыг уриалж байгаа билээ.

Энэхүү уриалгад хамрагдсанаар тухайн байгууллага энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйлсд шууд оролцож нийгэм, эх орондоо оруулж буй үнэтэй хувь нэмэр болох төдийгүй ажилчин, алба хаагчид гэмт хэргийн хохирогч болох, эрсдэлтэй нэгнээс ангид байх боломжтой болно.  

"ХАР ТАМХИГҮЙ ОРЧИН, АЖЛЫН БАЙР" уриалгад Гаалийн Ерөнхий газар, МҮОНРТМонголросцветмет ТӨҮГ-ын хамт олон нэгдэж байгаагаа илэрхийлжээ. Нийгмийнхээ хариуцлагын хүрээнд сайн дураараа дэмжиж буй дээрх байгууллагууд олон улсад хор хөнөөл, гашуун түүх дагуулсан "Цагаан тахал" -тай эх орныхоо төлөө хамтдаа зүтгэхээр болсон байна. 

Arslan.mn

 
 
Эх сурвалж: ЦЕГ-ХТТГ