Монгол залуус гар утасны дагалдах хэрэгслийг эх орондоо үйлвэрлэж эхэллээ

Монгол залуус гар утасны дагалдах хэрэгслийг эх орондоо үйлвэрлэж эхэллээ

 

Гар утасны дагалдах хэрэгсэл болох чихэвч, цэнэглэгч зэрэг бүтээгдэхүүнийг эх орондоо үйлвэрлэж эхлээд байгаа "Эхлэл электроник" үйлдвэр  нээлтээ хийлээ. "Анхдагч нь байя" уриатай  "Эхлэл"  брэнд орчин цагийн хүний салашгүй хэрэглээ болох гар утасны дагалдах хэрэгсэлүүдийг эх орондоо анхлан үйлдвэрлэж байгаа нь яах аргагүй уриатайгаа төгс зохицожээ.  Гар утасны хэрэглээг дагаад дагалдах хэрэгслүүдийн эрэлт их болсон энэ цагт зах зээлээ мэдэрч үндэсний үйлдвэрлэгчдийн тоог нэгээр нэмнэ гэдэг сайхан үйл хэрэг.  

Үйлдвэртээ 20 гаруй шижгэнэсэн залууг ажлыг байраар ханган ажиллаж буй "Эхлэл"-ийнхэн цаашдаа бараа бүтээгдэхүүнийнхээ нэр төрлийг нэмэх, “Монгол брэндийг” дэлхийн зах зээлд гаргах зорилт тавин ажиллаж байгаа юм. 

Ихэнхдээ Хятадаас нийлүүлэгддэг, хэрэгцээгээ дагаад талх шиг зарагдах болсон бараа бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж мөнгөн урсгалаа эх орондоо оруулж ирэх нь чухал гарц. Гэхдээ Монголд үйлдвэрлэсэн гэхээр өртөг өндөр гэх ойлголттой бий. 

Тэгвэл зах зээлийн үнээс хямд борлуулагдаж байгааг "Эхлэн" брэндийн захирал Ч.Батзаяа нээлтийн үеэр онцолж байлаа. 

Ингээд том хүсэл зорилготой, ажилч хичээнгүй байдлыг зорилгоо болгосон тус компанийн захирал Ч.Батзаяатай нээлийн үеэр  цөөн хором ярилцлаа.

-Үйлвэрийнхээ нээлтийг хийж байгаа танай хамт олонд баяр хүргэе. Үйлдвэрийнхээ талаар танилцуулагүй юу? 

-Манай компани Монголын анхны жижиг хэмжээний электроник үйлдвэр. Яагаад жижиг гэхээр гар утаснуудын энгийн дагалдах хэрэгслүүдийг хийж эхэлж байгаа юм. Том хэмжээний электрон барааг үйлдвэрлэхэд үйлдвэрийн хүчин чадал өндөр шаардагдахаас гадна, заах зээлд эрэлт бага байдаг. Тиймээс бид  зах зээлийн эрэлтийг судалж энгийн жижиг электрон барааг үйлдвэрлэн хэрэглэгчдээ хүргэх үүднээс үйлдвэрээ нээсэн. Бүтээгдэхүүний 3D зургаас эхлээд инновац шингэсэн санаа, платены схем, хуванцар материал гээд бүгдийг өөрсдөө үйлдвэрлэж байгаа. Бид цаашдаа бараа бүтээгдэхүүнээ гадагшаа экспортонд гаргах, гадаадын зах зээлийг хангах зорилго тавин ажиллаж байна. 

-Үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтэц бүрэдлэхүий талаар?

-Манайд одоогоор чихэвч, адартар, USB гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.  Өдөрт хамгийн багадаа 300 ширхэгийг гаргадаг. Нийт тогтмол 18 ажилчдын бүрэлдэхүүнтэй, ачаалал ихтэй үед оюутнуудыг нэмэлтээр авдаг. "Эхлэл брэнд" үйлдвэрлэлийн ажилчидаас гадна, маркетинг, төсөл, инженер гээд 40-50 хүний бүрэдэхүүнтэй ажиллаж байна. 

-Алсдаа гадаадын зах зээлийг хангах зорилготой ажиллаж байгаа гэсэн. Дотооддоо хэрхэн таниулж, хүрч ажиллаж байна вэ?

-Манайх 270 гаруй гэрээт борлуулагчтай, 21 аймаг бүрт салбараа нээсэн. Сүүлийн үеийн судалгаагаар сарын 40 мянга орчим борлуулалт хийгдсэн  судалгаа бий. Гэрээт газруудын ажилчдыг тооцвол 200 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. 

-Монголд үйлвэрлэсэн гэхээр үнэтэй гэх ойлготтой байдаг. Үнэ ханшны хувьд ижил түвшинд байж чадаж байгаа юу?

-Шулуухан хэлэхэд Хятадаас нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүнээс арай бага өртөгтэй борлуулагдаж байгаа. Бид хамгийн түрүүнд үнэ болон чанараар өрсөлдөх бодлогыг баримтлаж ирсэн. Зах зээл, үнийн харьцуулалтыг судалж байж хэрэглэгчдээ хүрэх нь чухал шүү дээ. 

-Тэгэхээр бусад үндэсний үйлвэрлэгч нараас хямд өртгөөр бүтээгдхүүнээ зах зээлд нийлүүлэх боломжтой гэж  үзэж болох уу?

-Бөөний болон ширхэгийн борлуулалтанд жаахан ялгаа байгаа ч бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс хямд гэсэн үг. Цаашдаа бараа бүтээгдэхүүний борлуулалт, нийлүүлтээс шалтгаалж илүү хямдаар борлуулах бүрэн боломж бий. 

-Танайх "Эхлэл электроник"-ийн үйлдвэрлэлээс гадна "Эхлэл акдеми" гээд салбартай. Салбарын үйл ажиллагааны талаар танилцуулаач? 

-Ерөнхий нэршил "Эхлэл брэнд" гэж явж байгаа. Дотроо сургалт, сурталчилгааны чиглэл, боловсон хүчин бэлтгэх, маркетинг менежментийн үйл ажиллагаа явуулах гээд ерөнхийдөө дөрвөн салбартай явж байгаа. Үүний нэг нь Эхлэл электроник". 

-Танд баярлалаа, Танай ажлын хамт олонд амжилт хүсье. 

ҮЙЛДВЭРИЙН ЯВЦ...