Н.Номтойбаяр сайд их л эмзэг байгаа бололтой. Түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, жиргээчид дайрч давшилж байгаа гэсэн ойлголттой явдаг бололтой. Ажил хийж байгаа л бол шүүмжлэл дагдаг. Чичлүүлэхгүйгээр, зандруулахгүйгээр дарга байна. Тэр дундаа сайд байна гэж байхгүй. Мэргэжлийн засгийн газрын сайд нар магтуулах л сонирхолтой. Харин муулсан, муучилсан, алдааг нь зарласан, асуудлыг нь дэнсэлсэн хүнд их л дургүй юм аа даа янз нь. Тухайлбал Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Номтойбаярын хувьд өөрлүүгээ дайраад байгаа хэвлэл, давшлаад байгаа жиргээчдэд их л бухимджээ. Тийм ч учраас ир, асуу, нээлтэй гэж яамныхаа ажлыг жиргээндээ сурталчилсан байна.
Бухимдалтай л жиргээ харагдана. Түүнээс ам асуух гэсэн хэвлэлийнхэн, жиргээчид очих биз. 22 аж ахуйн нэгж биш 2 аж ахуйн нэгж л төлбөрөөс чөлөөлөгдсөн гэдгийг Засгийн газрын 201-р тогтоол түүний хавсралт ойлгуулаад байна. Үүнийг нь хэлсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, жиргээчид дайрсан, давшилсан болж харагдаад байгаа бололтой.