Сайжруулсан шахмал түлшийн Таван толгой түлш ХХК үйлдвэрлэж байгаа билээ. Тус компаний хувьд 600,000 тонн сайжруулсан шахмал түлш үйлвэрлэн Нийслэлийн 220 мянган гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх учиртай. Гэтэл хахир өвөл эхлээгүй намрын сар дундаа байхад сайжруулсан шахмал түлшийг муулсан, буруутгасан мэдээлэл ар араасаа хөвөрч эхэллээ.
Сайжруулсан шахмал түлшийг таван толгойн кокжсих нүүрсийг Улаанбаатарт авчирч бутлан 95, нь нүүрс, үлдсэн хэсэг нь бэхжүүлэгч болон бусад химийн бодис хольж гарах утаа, ялгаруулах хорт хийг нь бууруулж байгаа хэмээн албаныхан мэдэгдэх болсон. Гэвч энэ нь үнэхээр үр дүнтэй ажил мөн үү? Гэх асуулт урган гарах болов.
Учир нь сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэх үйл явц, түүхий эд нийлүүлэх тендер зэрэг нь хэн нэг албан тушаалтны нөлөөтэй, эсвэл хэдэн хүний хувилдаан болчихсон юм биш биз гэх хардлага үүсч эхэллээ.
Учир нь таны харж байгаа мэдээлэл бол Нийслэлийн худалдан авах газраас явуулсан тендер. Сайжруулсан шахмал түлшний тендер шалгарсан аж ахуйн нэгж нь үйл ажиллагаа эрхлэх чиглэл нь хачирхал татаж байгаа юм. Тухайлбал Дуулгант өлзийт оргил ХХК нь гадаад худалдаа, бялдаржуулах төв гэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл сайжруулсан шахмал түлшний тендерт шалгарт 320,000,000 төгрөгийн санхүүжилт авсан байх юм.
Ийм тендер зарлаж, энэ мэт луйвар, эсвэл танил талын нөлөө орчихсон юм биш биз гэх хардлага олон нийтийн дунд гарч эхэллээ. Иймээс холбогдох байгууллагууд нь Таван толгой ХХК болон Нийслэлийн худалдан авах газраас явуулсан Сайжруулсан шахмал түлштэй холбоотой тендер бүрийг нягтлан шалгаж, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх шаардлагатай байна.
Учир нь хэдхэн хоногийн дотор угаартсан 20 хүн эмнэлэгт хэвтэж, 4 иргэн амь насаа алдчихлаа.