Нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдахыг хориглох шийдвэр гаргасан билээ. Өчигдөр оройн 18:00 цагаас эхэлсэн уг арга хэмжээний сөрөг тал нь үйлчилж эхэлсэн байна. Өчигдөр шөнө л гэхэд зөвхөн цагдаагийн байгууллагад баригдсан шагийн архи зарж байгаа 4 дохиолдол бүртгэгдээд байна. Шөнө оройн цагаар гудамж талбайд шагийн архи худалдах гэсэн иргэд хөглөрч, архи хайсан хүмүүс ч гудамжаар яваа иргэдээс худалдах архи байгаа эсэхийг асууж байга адүр зураг харагдах болжээ. Ялангуяа дэлгүүр, баар, цэнгээний газрын ойролцоо шагчид гарч ирсэн гэдгийг цагдаагийнхан хэллээ.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлгөчдийн хурлын 2017 оны 01 сарын 17-ны өдрийн № 19 тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд УБХЦГ-ын алба хаагчид хяналт тавьж ажиллахад: БГД-1 хорооны нутаг дэвсгэрт 01-р сарын 18-ны 00 цагийн үед ХУД-5 5 хороонд суух Б /эр.38н/ нь “Toyota Crown” автомашинд ОХУ-д үйлдвэрлэсэн нийт 12ш архийг хууль бусаар худалдан борлуулж байсаныг илрүүлэн, эд мөрийн баримтаар хураан авч БГДЦХ-1 шалгаж байна.
БГД-9 ”Горький ... тоотод суух М /эр.29н/ нь 01-р сарын 18-ны 00:50-д “Улаанбаатар” архи 0,5гр 1ш, “Сэнгүүр” 2.5л шар айраг 12ш-ийг хууль бусаар худалдан борлуулж байсныг эд мөрийн баримтаар хураан авч БГДЦХ-2 шалгаж байна.
БЗД-13 “...” зочид буудал 01-р сарын 18-нд ЧД 12 хороонд суух С /эм.49н/-нь “Жигуловская” 2.25л шар айраг 6ш, “Соёрхолт” 0,5л архи 2ш, 0,75л архи 2ш-ийг хууль бусаар худалдан борлуулж байсныг эд мөрийн баримтаар хураан авч БЗДЦХ-3 шалгаж байна.
БГД-9 ”...” зочид буудлын гадна “Toyota Рrius-20” автомашинд БГД-9 хороонд суух А /эр.25н/ нь “Соёрхол” архи 3ш, “Сэнгүүр” пиво 2.5л 12ш-ийг хууль бусаар худалдан борлуулж байсныг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч БГДЦХ-2 шалгаж байна.
Ийм төрлийн гэмт хэрэг бүртгэгдээд байна. Бүх нийтээр нь архи, согтууруулах ундааг хаахын оронд чанартай, хэрэгцээтэйг тооцон томоохон үндэсний үйлдвэрлэгчдийнхээ архийг худалдсан бол илүү найдвартай байх байлаа.