Чингэлтэй дүүргийн 16-р хороонд орчин суух 19 настай эрэгтэй Б гэгч нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд хоносон байна. Маргааш нь төлбөрөө төлж чадахгүйн улмаас зочид буудлын цонхоор үсэрч зугтах гэж байгаад хүнд бэртсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллэж байна. Цагдаагийн байгууллагын мэдээнд дурдсанаар бол:
БГД-4 “...” зочид буудлын 4-р давхарын цонхоор хүн уначихлаа” гэсэн мэдээллийг 01-р сарын 17-нд авч шалгахад: Тус зочид буудалд буудалласан ЧД-16 хороонд суух Б /эр.19н/ нь төлбөрөө төлөхгүй цонхоор буух гэж байгаад унаж хүнд гэмтэн ГССҮТ-ийн “Хавсарсан гэмтлийн тасаг”-т хүргэгдэн хэвтэн эмчлэгдэж байгааг БГДЦХ-2 шалгаж байна.
Ийм төрлийн дуудлага цагдаагийн байгууллагад нэлээд ирэх болсон байна. Ялангуяа залуус доргиж хөөрч яваад зочид буудалд хоночихдог. Маргааш нь төлбөрөө төлж чадахгүй болохоороо зугтах гэж оролдог. Эсвэл цонхоор үсэрч хүнд бэртэж гэмтдэг байна. Иймд залуусыг зочид буудлаар үйлчлүүлсэн бол эрүүл мэндээ эрсдэлд оруулах үйлдэл хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.