Засгийн газраас 6 хоногийн зайтайгаар нэг хуульд 2 өөрчлөлт оруулах төслийг оруулж ирсэн. Үүнд нь УИХ-ын туршлагатай гишүүд ундуйцаж байна. Засгийн газрын тусгай сангийн хуульд ганц заалт өөрчлөх. Мөн нэр солих төдий өөрчлөлтийг хийхийн тулд 6 хоногийн зайтай УИХ-аар хэлэлцүүлэх нь ажлыг жинхэнэ утгаар нь завхруулсан хэрэг. Засгийн газар гэдэг танхимын зарчимтай. Энэхүү зарчим Мэргэжлийн засгийн газарт алдагдаж байна. Учир нь нэг хуульд өөрчлөлт оруулах асуудлыг засгийн газар 6 хоногийн зайтай оруулж ирэхдээ нэгийг нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нар оруулж иржээ. Гэтэл уг хуулийн төслийг нэгтгээд нэг хүн оруулах ёстой байжээ. Нэгэнт л хөрөнгө санхүүтэй холбоотой өөрчлөлт орох учраас нэгтгээд нэг хуулийн төсөл болгоод оруулж ирэх үүрэг нь сангийн сайдын ажил. Засгийн газрын гол санхүүгийн зохицуулалтыг сангийн яам гүйцэтгэдэг. Тэр утгаараа энэ асуудлыг сангийн сайд оруулж ирэх ёстой байлаа гэж Ч.Улаан гишүүн ундуйцаж сууна.
УИХ-ын гишүүн Ч.Улаан