Иргэний хөдөлгөөний тэмцэгч залууг Ерөнхийлөгч Х.Баттулга ШЕЗ-ын даргаар томилов.

Иргэний хөдөлгөөний тэмцэгч залууг Ерөнхийлөгч Х.Баттулга ШЕЗ-ын даргаар томилов.

Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, салхи сэвэлзүүлж эхэлсэн билээ. Хэдхэн хоногийн өмнө Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга болон нэг гишүүнийг чөлөөлсөн. Энэ нь мэдээж хэрэг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын албан тушаалд өөрийн хүнийг суулгах алхам байв. Уг албан тушаалд хэн гэдэг эрхэм очиж суух бол гэх асуулт, таамаг хууль зүйн салбарынхан дунд өрнөж байв. Харин үүний хариулалт тодорхой боллоо.

Энэ оны эхээр Шүүхийн Ерөнхий зөвлөлд нэгэн шинэ гишүүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга томилсон билээ. П.Батсайхан гэгчийг шүүхийн ерөнхий ззөвлөлийн гишүүнээс чөлөөлж, түүний оронд өмгөөлөгч  Э.Батбаярыг Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилсон билээ.  Тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс Э.Батбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж санал болгосон гэх мэдээллийг гаргаж байв.

Э.Батбаярыг ямар зорилгоор яах гэж Шүүхий Ерөнхий зөвлөлийн гишүүн болгосон вэ? гэдэг асуултынн хариулалт өнөөдөр тодорхой болж байна. Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Э.Батбаярыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томиллоо.


Э.Батбаяр гэж хэн вэ? 

Энхээгийн Батбаяр нь

1980-1990 онд нийслэлийн 10 жилийн 6 дугаар дунд сургууль,

1990-1992-онд ЗХУ-ын Курган хотын Металлургийн сургууль төгсжээ.

1995-2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, хууль зүйн ухааны магистр,

2002-2005-онд ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын Их сургуульд хууль зүйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.

Э.Батбаяр нь  "Түшээ” дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, зөвлөх багш, УИХ-ын гишүүний зөвлөх, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, өмгөөлөгчөөр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон бол ийнхүү өнөөдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга боллоо. 

Э.Батбаяр нь 10 гаруй жилийн өмнө одоогийн ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нартай хамтран иргэний хөдөлгөөнд зүтгэж явсан нэгэн. Үүгээр зогсохгүй дээрх хоёр эрхэмтэй нэгдэж Эрүүл нийгэм, Иргэний хөдөлгөөний намд албан тушаал хашиж байлаа. Тодруулах юм бол Иргэний хөдөлгөөний намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Батбаяр нь ажиллаж байсан билээ. 

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь шүүхийн ерөнхий зөвлөлд ийнхүү өөрийнхөө хүнийг томилохдоо хачирхалтай бас сонин шийдвэрийг гаргаж байна.