Будилаантуулсан, луйвардсан, албан тушаалыг хууль бусаар авсан бол хариуцлага хүлээх л ёстой. Энэ зарчим хаана ч хэнээс ч хамааралгүй хэрэгжих ёстой шударга зарчим. Харин энэ зарчим үнэхээр шударгаар хэрэгжиж, шударгаар явагдаж байна уу гэдгийг асуух, асуудлыг хөндөх өнцөг байна. Асуудалтай сэдэв анхаарал татсан нэгэн шүүх хуралдааны гарсан шийдвэрээс уулбаалж үүсч байгаа нэгэн асуудлыг хөндөн дэвшүүлж байна.
60 тэрбумын сандуй. Энэ нэршил бүхий яриа гараад даруй 3 жил гаруй өнгөрчихөв. 2016 оны улсын их хурлын сонгуулийн үед анх яриа нь гарч, асуудал хөндөгдөж эхэлсэн байдаг. Тэр үед 60 тэрбумыг төрийн албанаас босгох тухай яриа бүхий бичлэг цацагдаж байлаа.2017 оны ерөнхий ерөнхийлөгчийн сонгуулиар өндрийг авсан. Та мартаагүй биз дээ.
Тухайн үеийн нийслэлийн ман-ын дарга сандуй, түүний зөвлөх ганбаатар, ман-ын дарга энхболд гэх гурван хүний зураг бүхий аудио бичлэгийг гарч ирэхэд нэг хэсэг нь гайхаж, нөгөө хэсэг нь цочирдож, харин цөөн хэсэг нь чихэндээ итгэхгүй хүлээн авч байв. Харин уг бичлэг дээрх эрхэм ийм тайлбарыг тухайн үед өгч байлаа.
2014 онд болсон яриа. Гэхдээ эвлүүлэг гэдгийг Сандуй 2016 оны сонгуулийн сурталчилгааны үед бичлэг тарсны дараа хэлж байжээ. Эвлүүлэг мөн биш гэх хэлэлцүүлэг өнөөдөр ч эцэслэгдээгүй. Аудио бичлэгийн яриа нь эвлүүлэг, эх хувь нь биш гэдгийг шинжилгээгээр 5 удаа баталчихсан гэж өмгөөлөгч мэргэн хэлж байхын.
Эвлүүлэг ч бай биш ч мөн ч бай 60 тэрбумын схемийн тухай яриа болсон нь үнэн. Харин үүнийг зохиосон зохиогч нь хэн вэ? Үүнд л хамгийн гол зангилаа бий.
Иргэн доржзодов схемийг зохиосон бол яагаад хэргийн гадна үлдэж байна вэ? Үүнийг зарим иргэн гайхаж байгаа. Нэг л зүйл цаг хугацааны хэмжүүрт нухлагдаж тар нь танигдаж байгаа нь иргэн доржзодов бол баатар биш. Харин тэр ашиг хонжхоо хайгч, аль нэг улс төрийн хүчний нөгөөгөө унагаах гэсэн хүсэл дээр тоглогч. 60 тэрбумаар төрийг арилжах гэсэн санаархал хаанаас эхэлсэн тэр хариуцлага хүлээх ёстой шударга зарчим мөн баймаар юм. Дахиад хэлье. 60 тэрбумын схемийг гаргаж тавьсан гээд Доржзодов гэгчийг баатар мэтээр ойлгох хэрэггүй. Харин ч тэр асуудлаас мултарч, ард нь инээж үлдэх ёсгүй юм. Хэрэв схемийг зохиосон нь үнэн бол хамгийн түрүүнд ял үүрэх ёсттой. Хэрэв сонссон гэдгээр ял өгч буй бол бусад сонссон улс төрчид, бичлэгийг үзсэн та бид буруутай хэрэг үү. Үгүй ядаж л анх бичлэг гарахад ддуу хоолой нь бичигдсэн гэж буруутгаж байсан ман-ын дарга асан м.энхболдод яагаад ял өгөхгүй байгаа юм. Бас ман-ын бусад албан тушаалтангууд сонссон гэсэн биз дээ. Тэд яагаад хэргийг гадна үлдэх ёстой гэж вэ? Шударга л байя л даа.
Нэг зүйл хачирхалтай байна. Энэ бол шүүхийн шийдвэр. Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс сандуй, ганбаатар нарт 4 жилийн хорих ял өгчихлөө. Уг нь хэргийг шалгахдаа, прокурор хэргийг хянахдаа эрүүгийн 2002 оны хуулийн 82,1 гэх зүйл анги буюу төрийн эрх мэдлийг хувилдааны замаар хууль бусаар авах гэсэн гэх хатуухан ялыг тулгаж байв. Гэхдээ шүүх хурлын явцад энэ нь боломжгүй талаар ч мэтгэлцээн өрнөсөн юм билээ. Харин шүүхийн гаргасан шийдвэр нь сонгуулийг будилаантуулсан.
2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй олонхи болсон. Хэрэв сандуй ганбаатар нар 60 тэрбумын схем ярьж, сонгуулийг будилаантуулсан бол МАН төрийн эрх мэдлийг хууль бусаар авчихсан гэсэн үг үү. Үүнийг шүүх нотолчихлоо гэж харж болох нь. Тийм нөхцөлд МАН-ыг татан буулгах асуудал сөхөгдөх учиртай биш гэж үү. Нэг үгээр хэлбэл шүүхээс сонгуулийг будилаантуулж, эрх мэдлийг авсан гэдгийг нотолчихлоо гэж үзэх юм бол өнөөдөр төрийн эрх мэдлийг гартаа атгаж буй МАН буруутай болж таарах гээд байна. МАН-ын өмнөх удирдлага, өнөөдрийн удирдлага ялгаа байхгүй хариуцлага хүлээх ёстой гэх асуулт шууд урган гарна. МАН маныгаа мандуулна гэж амлахдаа сонгууль будилаантуулчихсан юм бол маргаашийг хүлээхгүй татан буулгах ёстой биш гэж үү.
Шүүх практикт улсын яллагчийн оруулж ирсэн яллах дүгнэлтийг зүйл заалтыг 100% үгүйсгээд өөр шинэ зүйл анги гаргаж ирээд яллаж байсан түүх байхгүй гэж хуульчид ярьж байна. Гэхдээ шүүхээс гарсан шийдвэр бол хууль байдаг. Үүнээс харах юм бол шүүх практикт байхгүй шийдвэр гаргасан гэж хуульчид буруутгаж байгаа ч нөгөө талдаа шүүхийн шийдвэр нь ман сонгуулийг будилаантуулсан гэдгийг баталчихаж байгаа хэрэг биш гэж үү. Тийм бол ман гэдэг намыг татан буулгах хууль зүйн үндэслэл байж болох гээд байна. Шударга л байя л даа. Үнэхээр л шүүх нь 2016 оны сонгуулийг будилаантуулсан гэж үзэж байгаа бол намтай нь хариуцлага ярих ёстой. Зөвхөн намтай ч биш тэр намыг удирдаж байсан, удирдаж байгаа бүх хүнтэй хариуцлага ярих ёстой. 60 тэрбумын бичлэг болсон, болоогүй гэж гүрийж, мэлзэж байсан энхболд, мөнхбат, амарбаясгалан, хүрэлсүх гээд тэд ч бас буруутай. Зүтгэсэн нэгнээ золигт гаргаад завшиж суудаг улс төрийн нэг жишээ болж үлдэх хэрэг үү. Буруутай бол бүгд л буруутай. Будилаантуулсан бол ман л буруутай.