ИРГЭНИЙГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ЭСЭХ АСУУДЛААР ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙГ ШАЛГАЖ БАЙНА

ИРГЭНИЙГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ЭСЭХ АСУУДЛААР ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Иргэн Ц. Пvрэвдорж өчигдөр цагдаагийн байгууллагаас эрх ашигийг нь ноцтой зөрчиж байгаа талаар хэвлэлийн хурал хийсэн билээ. Бид бодит байдлыг тодруулах зорилгоор тухайн хүн хэрэгт холбогдсон эсэх нь үнэн эсэх талаар тодруулахад иргэн Ц.Пүрэвдорж нь нэгэн иргэнээс 6 сая төгрөг зээлээд өгөөгүйн улмаас Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шvvхийн 2019 оны дугаар тоот шийдвэрээр эрэн сурвалжлагдаж буй юм байна.

Мөн дахин нэгэн иргэнтэй хэлцэл хийж 2 сая 500 мянган төгрөгний маргаантай асуудалтай байсныг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм байна. Тухайн асуудалд холбогдуулан Баянзvрх дvvргийн Цагдаагийн газрын алба хаагч "Б"-г иргэн Ц.Пvрэвдоржийг эрvvдэн шvvcэн эсэхийг ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын алба шалгалтын ажиллагааг хийж байгаа юм байна.

эх сурвалж: zarig.mn