ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ АРИЛЧИХААГҮЙ, ХАРИН ШИНЭ МАНАН ҮҮСЧИХЛЭЭ

ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ АРИЛЧИХААГҮЙ, ХАРИН ШИНЭ МАНАН ҮҮСЧИХЛЭЭ

Монгол улсад шударга бусын хонгил байдаг.  Энэ хонгилоор ороод гарчихсан олон хүн халаглаж, бас харуусаж, засч ззаллруулахын төлөө ярьж, бас бичиж буй. Элбэгдорж, Энхболд гэх хүмүүсийн үүсгэсэн гэх шударга бусын хонгилыг нураахаар дуугаа чангаруулж, сэлмээ эргүүлж байсан улс төрчид өнөөдөр таг болов. Харин тэд өнөөх шударга бусын хонгил гэгчийг нураах бус өөрсдөө эзэн суучихсан юм биш биз дээ.

Улс төрд үүссэн манан албан тушаал эрх мэдлийг гартаа оруулахын тулд шударга бусаар хэнийг ч гэмт хэрэгт түлхэж, хэнд ч ял тулгаж чаддаг байсан тухай өнөөдөр баримт нэмэгдэж сөхөгдсөөр байна. Мөнгө л авч байвал хэн гэдэг хүнийг хэрхэн хохироох, ирээдүйг нь хэрхэн харлуулах нь огт манангийнханд хамаагүй байжээ гэдгийг хохирогчдын үгнээс уншиж болно.

Хууль эрх зүйн хүрээнд нэг хүний гарт хэт эрх мэдлийг төвлөрүүлэх нь эргээд манан үүсэх шалтгаан болсон гэдгийг улс төрчид өнөөдөр хүлэээн зөвшөөрч эхэллээ. МАНАНГ устгаад л маргааш нь сайхан болчихоно хэмээн төсөөлж явсан цаг та бидэнд байсан. 2010-аад оноос эрчээ авч хэдхэн жилийн дотор олон хүнийг хохироосон улс төрийн өтгөн мананг арилгаж, амьдралд гэрэл цацруулах шударга улс төрч байж л таараа хэмээн гэнэн цагаанаар итгэж байсан нь талаар болж байх шиг байна.

Алтанхуяг гэдэг улс төрч хэдэн жилийн өмнө шударга бусын хонгил гэгчийг ярьж, бас түүгээр хэрхэн чирэгдсэн тухайгаа өгүүлснээр энэ нэршил бий болсон. Харин өнөөдөр тэр шинэ мананг үүсгэхгүй төлөө чанга дуугаар ярина гэсэн. Гэвч тэр тийм үйлдлийг гаргахгүй л өмнөхөө тоть шиг давтсаар явна. Үнэн хэрэгтээ алтанхуяг шинэ манангийн түлхүүрийг атгаж буй талд санаатай, эсвэл санамсаргүй үйлчилээд яваа юм биш биз дээ. Хэрэв тийм биш бол шинэ мананг бий болгохоос сэргийлж асуудлыг хөндөх хэрэгтэй байна.   Шударга 5 гишүүн хэмээн дээш нь хөөргөж байсан Батзандан, болд, аюурсайхан, нямбаатар, оюун-эрдэнэ нар өнөөдөр хаачив. Нэг хэсэг нь албан тушаалтай болж, нөгөө хэсэг нь нам байгуулж, манангийн тухай ярихаа болчихлоо. Шударга л байсан бол тэд өнөөдөр ч манагнг ярьж, шударрга бусын хонгил гэгчийг нураахын төлөө зүтгэх байсан биз. Харин тэдний зорилго нь манангийн түлхүүр атгаж байсан албан тушаалтнаас уг түлхүүрийг авч, өөрийнхөө эзэдэд өгөх байсан юм биш биз дээ.

Ерөнхийлөгч асан Энхбаярын хэлж буйгаар бол шинэ манан үүсчихлээ. Олон сэжимээр холбогддог Ерөнхийлөгч Баттулга, Ерөнхий сайд Хүрэлсүх нар шинээр шударга бусын хонгил ухаад сууж байх магадлалтай хэмээж буй. Үүнийг ч тэдний өмнөөс хоточ нохой мэт аашилж байсан 5 гишүүний нөхөрлөлөөс уншиж болох юм. Оюун-Эрдэнэ бол Хүрэлсүхийн бараг л баруун гар. Энэ утгаараа өнөөдөр згхэг-н даргаар ажиллаж байна. Түүний ах нь Баттулгын бас л бараг л барууун гар болох найруулагч Баатар. Хүрэлсүх, Баттулга нарын улс төрийн тоглолт ч ялгаагүй найруулгатай явдаг. Энэ мэтээс үүдэн шинэ манангийн түлхүүрийг ерөнхийлөгч, ерөнхий сайд нар атгачихлаа гэж хардаж болох юм. Үүнийг ч сүүлд болсон нэгэн шүүх хурлын үйл явц илүү тодруулах шиг боллоо. 60 тэрбумын хэргийг шийдсэн үйл явц улс төрийн захиалга хэмээн Б.Мэргэн өмгөөлөгч нь 60 тэрбумын гэх шүүх хурлын дараа өгүүлж байлаа.  

Шударга бусын хонгил бол шинэ цагийн хэлмэгдүүлэлт. Буруутгах бол хэнийг ч буруутгана. Ялаас мултлах бол хэнийг ч мултана гэдэг зарчим шударга бусын хонгилын түлхүүрийг атгаж буй улс төрчдөд байдаг нь өнгөрсөн хугацаанд тодорхой болсон. Шударга бусын хонгил зөвхөн улс төрчдийг хохироохгүй. Харин ч хаана мөнгө, эрх мэдэл, албан тушаал байна тэнд хүрч хэлмэгдүүлэлтээ явуулдаг. Шударга зарчим алдагдаж, албан тушаалыг шинэ манангийнхан томилж буй нэг жишээ саяхан болж өнгөрөв. Өнөөдөр Шинэ намын даргаар ажиллаж буй Батзандангийн найз Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргаар томилогдлоо. Энэ оны 2 сард Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнийг томилоход хууль зүйн сад нямдорж өмгөөлөгт Батбаяр гэгчийг ерөнхийлөгчид санал болгож томилуулсан гэх мэдээлэл гарч байв. Харин хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Баттулга зарлиг гаргаж Батбаярыг ҮХЦ-ийн даргаар томилов. Иргэний хөдөлгөөнд батзандантай шадарлаж, түүний байгуулсан эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөний намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан батбаяр хэзээ яаж яваад ман-ын нямдоржийн санал болгох хүн болчихов. Яаж яваад ан-аас сонгогдсон ерөнхийлөгчийн итгэлийг хүлээхээр болчихов. Үүний цааан өнөөх шинэ манан үүсч, шударрга бусын хонгилоо бүрдүүлж буй юм биш биз дээ гэх хардлага төрж эхэллээ. Үнэхээр л шударга ёс монгол төрд тогтсон бол 60 тэрбумын хэргийг шийдэж буй шигээ ждү-г шийдэх ёстой. Ждү бол жинхэнэ хулгай гэдгийг түмэн олон тунхаглаж, албан тушаалтай, их хурлын 40 гаруй гишүүн төрийн мөнгөнөөс хумсалчихаад өнөөдөр хэнэггүйхэн зээл ш дээ гээд сууж байна. Эд жинхэнэ шинэ манангийн гар хөл бологсод уу.