Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлгээр нь батлах шийдэлд эрх баригчид хүрсэн. Ийм шийдэлд хүрэх боломжийг Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хориг нөлөөлсөн билээ. Ард түмнээс асууна хэмээн амлаж байсан МАН-ынхан байр сууриа 360 хэм өөрчилж, гуравдугаар хэлэлцүүлгээр шууд батлах нь илүү эрсдэл багатай гэж үзсэн хэрэг.
Гэвч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг үргэлжүүлэх боломж хараахан нээгдээгүй л байна. Эрх баригч МАН болон сөрөг хүчин АН, үүн дээр нэмээд Ерөнхийлөгч гэсэн гурван талаасаа хэлэлцээр хийж буй. Гэхдээ нэн тэргүүнд МАН-ын 33 болон 32-ын бүлэг хооронд хэлэлцээр хийгдэж байгаа.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг санаачилсан гишүүдийн хувьд байр суурь зөрүүтэй, хоорондоо үл ойлголцол ихтэй байгаа. Иймд нэн тэргүүнд УИХ дахь 64 гишүүнтэй МАН дотроо хэлэлцээрээ хийж буй. Учир нь өмнөх хоёрдугаар хэлэлцүүлгээр зарим зүйл заалт нь унасан. Үүнд МАН өөрөө буруутай гэх дүгнэлтийг хийжээ. Иймээс 64 гишүүнийг нэг байр суурьтай болгохын тулд хоорондоо зөвшилцөж эхэлсэн байна. Үүнд нэн тэргүүнд 2020 оны сонгуулийг хэрхэн явуулах. Ингэхдээ Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд яаж тусгах. Уг өөрчлөлтөөөр одоогийн 64 гишүүн тойрогтоо нэр дэвших боломжтой эсэх гэх мэтээр олон хувилбар яригдах болжээ. Иймд МАН-ын хувьд эхлэд дотроо учраа олох гэдгийг баримталж, өнгөрсөн өдрүүдэд зөвшилөх ажлыг хийсэн байна. Энэ ажил эцэслэгдээгүй учир Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг эхлүүлж амжихгүй байна.
Эрх баригч МАН-ын хувьд дотоод зөрчлөө зөвшилцөл замаар шийдэх гэж оролдохоос гадна сөрөг хүчин АН болон Ерөнхийлөгч Х.Баттулгатай ч учраа ололцож, асуудлаа шийдэх гэж зүдэрч байна. Сөрөг хүчний зүгээс сонгуулийн системийг холимог болгож, Үндсэн хуульд тусгахаар зүтгэж эхэлсэн. Мөн Ерөнхийлөгчийг парламентаас сонгох талаар ч мухайрлаж буй. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчийг парламентаас бус бүх ард түмнээс сонгодог уламжлалыг хадгалах хүсэлтэй байгаа. Иймээс энэ бүхэн хэлэлцүүлэг, зөвшилцөл дунд л шийдэх учиртай юм.
Саарал ордноос дуулдаж буй мэдээгээр бол эхний ээлжинд Үндсэн хуулинд холимог системийг тусгаж өгөх дээр санал нэгдэж буй бололтой. Үүнд эрх баригч МАН-ын 64 гишүүн, сөрөг хүчин АН болон Ерөнхийлөгч зөвшөөрсөн гэнэ. Харин гишүүдийн тоо хэд байхыг эцэслэн шийдээгүй байна.
Ер нь санал нэгдэх боломжтой хувилбар буюу өмнө нь Ерөнхийлөгчийн санал болгож байсан 99 гэдэг УИХ-ын гишүүдийн тоон дээр талууд зөвшөөрөх бололтой. Харин уг тоог 2020 онд биш 2024 онд мөрдөх гэсэн санал явж буй. Гэхдээ нөхцөл байдал, улс төрийн горилогчдын тоо зэргээс шалтгаалж намууд буулт хийж 2020 оны сонгуульд уг хувилбарыг турших магадлал маш өндөр байна. Хэрэв ингэж турших нөхцөлд өмнөх хувилбар буюу 64 гишүүнийг жижиг тойргоос 35 гишүүнийг том тойргоос гэдгийг больж 76 гишүүнийг жижиг тойргоос 23 гишүүнийг намын жагсаалтаар УИХ-д оруулах хувилбарыг ярих бололтой.
Хэдийгээр зөвшилцлийн ажлын хэсгүүд эцэслэн тохирчихоогүй байгаа ч 2020 оны УИХ-ын сонгуулийг холимог болгох. Ингэхдээ 76 гишүүнийг жижиг тойрог буюу одоогийг УИХ-ын гишүүдэд боломжийг нь тэгш олгох юм. Учир нь өнгөрсөн 4 жил тойргоо усалсан тэдэнд давуу эрх олгож буй нь энэ. Харин 23 гишүүнийг намын жагсаалтаар гаргана. Гэхдээ намын суудал авах босгыг илүү өндөр тогтоож өгөх. Ингэсэн нөхцөлд жижиг намуудын эрээвэр төлөөлөгч нар орж ирэх эрсдлээс хамгаална гэсэн хувилбарыг ярилцаж байгаа гэнэ.