Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж гаргасан байна. Уг хүсэлтийг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдааныг 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 11.00 цагт хэлэлцэхээр товложээ.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 21-нд эх орондоо ирэх юм.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зарласан хэвлэлийн бага хурлыг цуцалж байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.
Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ руу зорчиж явахдаа нислэгийн багийн хорин настай эмэгтэйн өгзөгт хүрсэн хэргээр буруутгагдсан билээ. Тодруулахад 2019 оны 10 сарын 31 өдөр БНСУ-ын Инчоны нисэх буулаар дамжин өнгөрөх нислэг үйлдэхээр зорчиж явахдаа Улаанбаатар-Сөүл чиглэлийн нисэх онгоцонд эмэгтэй хүний өгзөгөнд хүрсэн гэдгээр буруутгагдсан билээ.
Тэрбээр Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор явж байсан бөгөөд өчигдөр орой Инчеоны нисэх онгоцны буудлын зорчигч тээврийн хоёрдугаар терминалаас баривчлагдсан ч удалгүй суллагдан цааш ниссэн байдаг. Харэин буцах замдаа БНСУ-ын Инчон хотын цагдааагийн газарт гурван өдөр шахуу байцааагдаж, торгууль төлж суллагдсан билээ. Түүнийг Монголд ирсний дараа хэвлэлийн бага хурал зарлаж, уучлал хүсэх болов уу хэмээн олон нийт таамаглаж байсанн.
Харин ҮХЦ-ын дарга Д.Одбаяр нь өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаад байсан билээ. Уг хэвлэлийн бага хурлаа цуцалж, харин энэ сарын 22 өдөр өөрийг нь ажлаас чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэх хурлыг хүлээхээр шийджээ.
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ийнхүү өгч байгаа нь улс төрийн албан тушаалын өөрчлөлтөнд жин дарах нь гарцаагүй. Түүний орыг хэн орлох вэ? тэр дундаа Ерөнхийлөгч өөрийн хүнээ уг суудалд суулгаж чадах уу? гэх мэт олон асуултыг улс төрийн хүрээнийхэн уралдуулж эхлээд байна.