Нийслэл хотод архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 800 гаруй аж ахуйн нэгжийн хаалгыг хааж түгжээд нэг хонож байна. Нийслэлийн ИТХ-ын даргын захирамжаар Улаанбаатар хотын хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилгээ эрхлэхийг 3 хоног хорьсон. Мөн дэлгүүрүүд ч худалдаалахгүй байгаа билээ. Уг шийдвэр хэрэгжиж эхлээд нэг хонож байхад халдварлаж Дархан-Уул аймагт уг шийдвэрийг хэрэгжүүлж эхлэхээр болжээ.
Уг нь хавгайруулан хориглох биш найдвартай, үйлчилгээ нь сайн аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг борлуулах эрхийг дэлгүүр, баар, ресторанд олгох нь зөв байсан. гэвч үүнийг хэрэгжүүлэхгүйгээр асуудлыг хэт хавгайруулж байгааг шүүмжлэх иргэд олон байна.