60 ТЭРБУМЫН ХЭРГИЙН БААТАР НЬ Г.ДОРЖЗОДОВ БИШ

60 ТЭРБУМЫН ХЭРГИЙН БААТАР НЬ Г.ДОРЖЗОДОВ БИШ

60 тэрбумын гэх хэлц мэт хэллэг бий болоод даруй 4 жил болох гэж байна. 2016 оны 06 сард анх 60 тэрбум төгрөгийг төрийн албанаас хэрхэн босгох тухай ярьж буй хүмүүсийн бичлэг гарч ирсэнээр энэхүү асуудал хөндөгдсөн. Харин өнөөдөр уг хэргийг нэг талд шийдсэн мэт дүр зургийг болгоод байна.

Хэний, ямар зорилготой захиалгаар 60 тэрбум төгрөгийн гэх хэрэгт буруутан бий болгож, 4 жилийн ял өгч байгаа нь хачирхалтай. Нэг талаасаа МАН гэдэг нам нэрээ цэвэрлэж авахын тулд 60 тэрбумынхнаас салж буй мэт. Нөгөө талдаа Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүн өөрийнхөө дөрөөлж, өндөр сэнтийд суух гишгүүрээ болгож байсан 60 тэрбумын асуудлыг шийдсэн болгохын тулд Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг золигт гаргасан уу гэх асуулт ч урган гарна.

Шүүх хэнээс ч хараат бусаар шийдвэр гаргах ёстой. Гэхдээ тийм биш болсон гэдгийг өнгөрсөн он жилүүдэд олон үйл явдал бидэнд гэрчлээд өгсөн. Үүнээс харах юм бол эрх мэдэл, албан тушаалтай хүний нөлөөгөөр хэн нэгэнд ял тулгах нь байж болох хувилбар юм. Үүний нэг жишээ нь Ц.Сандуй, А.Ганбаатар нар болчихсон юм биш биз дээ.

60 тэрбумын гэх тодотголтой хэргийн гэрч болж жүжиглэх болсон Г.Доржзодов гэгч өнөөдөр яагаад таг болов. Түүний зорилго чухам Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг яллах байсан гэдэгт хэн ч итгэхгүй. Харин ч тэр өөрөө ялаас мултарч үлдсэндээ баярлаж суугаа байх. Учир нь 60 тэрбумын гэх схемийг зохиосон хүн нь Г.Доржзодов хэмээн Ц.Сандуй хэд хэдэн удааа хэлчихсэн. Иймээс Г.Дорзодов бол гэм буруутай байж болзошгүй нэгэн юм. Түүнийг хэргийн гадна үлдээх үндэслэл байхгүй. Хэргийн гадна үлдээж буйгаас харах юм бол 60 тэрбумын гэх хэргийг шалгах үйл явц, шийдвэрлэх үйл явц бүхэлдээ улс төрийн захиалгатай байсан гэх хардлагыг бий болгож байна.