Засгийн газрыг хамгийн их шүүмжилж байгаа. Мөн намынхаа даргыг чамгүй бангадах болсон бүлэглэл бол Ө.Энхтүвшин тэргүүтэй улс төрийн хүрээнийхэн. Тэдний хувьд өөрийн талынхаа хүмүүсийг албан тушаалд очуулахын тулд одоо МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг шахаж эхэлсэн байна. Тодруулах юм бол УИХ-ын гишүүн асан. Одоо суудалгүй, албан тушаалны бялуунаас хүртэж чадаагүй Д.Загджавыг Уул уурхайн дэд сайд болгохоор ажиллаж эхэлжээ.
Д.Загджав нь өмнө нь Улаанбаатар төмөр замын даргын суудлын төлөө зүтгээд унасан билээ. Түүнийг уг суудлаас мултлах ажлыг Зам тээврийн дэд сайд тэргүүтэй нөхөд хийсэн гэх хардлага явж байгаа. Харин энэ удаад улайм цайм зүтгээд албан тушаалд Д.Загджав очих хүсэлт өвөртөлсөн бололтой. Түүнийг нь намынхаа удирлагын эсрэг зогсдог гишүүд дэмжээд эхэлжээ. Нэг үгээр хэлбэл М.Энхболдыг номин тулгуурт оруулж шахах алхамыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан нар эхлүүлэн албан бичиг илгээж сууна.