МАН-ЫГ ТАТАН БУУЛГАН АСУУДЛЫГ ДЭЭД ШҮҮХ ШИЙДНЭ

МАН-ЫГ ТАТАН БУУЛГАН АСУУДЛЫГ ДЭЭД ШҮҮХ ШИЙДНЭ

МАН-ыг татан буулгах тухай олон улс төрч хөндөх боллоо. Улс төрд үүссэн гажуудлыг засах, улс төрчдын фракц, бүлэглэл болж төрийг бужигнуулдаг. Төрөөр тоглохын тулд үгсэн хуйвалдах зэрэг ажлыг хийж буй хор уршгийн гарал үүсэл нь МАН, АН гэх хоёр намаас үүдэлтэй. Тэр дундаа 2000-аад оны эхэн үед бий болсон бүлэглэл бүхий улс төрийн фракцлах үйл явц нь МАН-ын хувьд хамгийн нууц бөгөөд хортой байдаг тухай улс төрийн хүрээнийхэн ам уралдан шуугдаг.

Саяхан УИХ-ын гишүүн Д.Ганболд: МАН, АН гэх хоёр намыг татан буулгая. Тэгэхгүй бол энэ улс төрийн бохир, заваан тоглоом дуусахгүй. Бүх улс төрийн намуудыг тэгш гараанаас хөдөлгөх цаг болсон хэмээн өгүүлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр: МАН-ыг татан буулгах цаг болсон. Тус нам өнгөрсөн 30 жилд Монголын төрөөр хангалттай тоглов.

Эдгээр улс төрчдийн хэлж, ярьж байгааг батлах мэт нэгэн шийдвэрийг шүүх гаргав. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг сонгууль будлиантуулсан гэх үндэслэлээр 4 жилийн хорих ял өглөө. Ц.Сандуй, А.Ганбаатар гэдэг хувь хүмүүсийг яллаж буй хэлбэр биш. Харин шүүхээс МАН-ыг яллаж буй хэлбэр. Тодруулах юм бол 2014 онд Нийслэлийн МАН-ын даргаар ажиллаж байсан Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар нь 60 тэрбумыг төрийн албанаас босгох тухай схемийн яриаг сонссон байна. Хэдийгээр уг яриаг хэрэгжүүлсэн гэх баримт, нотолгоо байхгүй ч сонгууль будлиантуулах үйл явц хэмээн шүүх буруутгав. Үүнээс унших юм бол 2016 оны сонгуулийг МАН будлиантуулсан болж таарлаа.

Тэгэхээр шүүх МАН-ын хууль зөрчсөн. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан гэдгийг нь хэлчхэв. Тэгэхээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг баталгаажуулах эсэх ажлыг Улсын Дээд шүүх шийдэх учиртай.

Улс төрийн намын тухай хуулиар Улсын дээд шүүх нь улс төрийн намыг бүртгэн авах, татан буулгах асуудлыг эцэслэн шийдвэрлэх эрхтэй. Тэгэхээр сонгууль будлиантуулсан гэх хэрэгт намынх нь нэг нөхөр буруутгагдаж ял авчихсан энэ үед МАН-ыг татан буулгах асуудлыг дээд шүүх шийдэх учиртай юм.