УИХ-ын эмэгтэй гишүүд хувцаслалт болон хийж байгаа үйлдэл, хэлэх үг бүртээ алдаа гаргаж байна хэмээн олон нийтэд ихээхэн шүүмжлүүлэх болсон.
Тэгвэл өнгөрсөн 7 хоногт болсон чуулганы үеэр УИХ-ын гишүүн Б.Ундармаа "согтуу" ороод ирэв үү? гэж нэг нэгнээсээ асуусан байна. Зарим иргэдийн хувьд уг бичлэгийг хараад арай ч согтуу биш байхаа гэсэн үгийг хүртэл унагааж байна. Гишүүний хувьд байгаа байдал нь энгийн ш дээ гэж өмөөрөх хэсэг хүртэл байгаа юм.
Тодруулбал, тэрээр 2017 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдааны дундуур орж ирэхдээ суудлаа "арай хийн" олов. Үг хэлж байсан УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн хоёр талд гарч аль нь суудал нь билээ гэсэн эргэлзээтэй байгаа дүр зургийг дүрснээс харж болно. Ийнхүү суудлаа олсон тэрээр Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр үг хэлж байсан Н.Амарзаяа гишүүний юу ярьж байгааг ойлгохыг хичээн гайхсан харцаар ширтэж суугаа нь бичлэгт тод үлджээ.
УИХ-ын эмэгтэй гишүүдийн үг үйлдэл бүрийг Нийгмийн сүлжээнийхэн болон хэвлэл мэдээллийнхэн гярхай ажиглаж суудаг болсон гэдгийг эрхэм төрийн түшээд тунгаах цаг нэгэнт болжээ.