УИХ дахь МАН-ын бүлэг 65 суудалтай. Тэд ирцээ хэн нэгнээс гуйж гувшиж, сөрөг хүчнээ царайчлахгүйгээр болгочихож болно. Гэтэл Арван хэдүүлэхнээ суучихаад бусдынхаа картыг хийж хууль батлахаа боль гэж ганц дайчин ганцаардахгүй гэдгийг харуулж байгаа О.Баасанхүү гишүүн цээжээ дэлдсээр байна. Харин 65 гишүүн ахлан суугаа Д.Хаянхярваа даргад энэ хүний үг бүр маш эмзэг тусч байгаа бололтой. Тэрээр бухимдлаа ил гаргаж, үгээ хурцлан үзэж тарж байна.