Салхитын мөнгөний ордыг төр хураан авсан. Энэ үйл явдлын гол эзэн нь тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга, Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар байв. 2018 оны 12 сарын 28 болон 29-ны өдрүүдэд Дундговь аймгийн Гурван сайхан сумын нутагт цагдаа, тагнуул, прокурорын байгууллагын сүржин хийгээд даржин ажиллагаа явагдаж, хэвлэлээр шуугиж байлаа.
Энэхүү үйл явдлаас хойш салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг олны анхааралд өртөж, нэр бүхий шүүгч нар тус хэрэгт шалгагдаж, нэг шүүгч хорих ангид амь насаа алдсан билээ. Мөн Салхитын мөнгөний ордын хэргийн хүрээнд олон асуудал хөндөгддөг. Тухайлбал тус ордыг 800 сая ам доллараар зарсан ч улсад татвар болгож тушаах 240 сая ам долларыг төлөөгүй гэх маргаанаас үүдэлтэй гэх яриа байдаг.
Салхитын мөнгөний орд нь 1983 онд улсын төсвөөр хайгуул нь хийгдсэн. Одоогийн байдлаар 808,3 тонн мөнгө, 1117,1 кг алтны нөөцтэй цэвэр ашиг нь 1 их наяд 50 гаруй тэрбум төгрөг гэж улс төрчид тайлбарлаж байгаа.
УИХ-аар хэлэлцэж байгаа тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төсөлд Салхитын мөнгөний ордыг ашиглан бонд гаргах замаар шийдвэрлэнэ гэж тусгасан. Энэхүү зээлд засгийн газар баталгаа гаргахгүй. Харин Монголбанк энэ асуудлыг хариуцан шийдэхээр болоод байна.
Г.Занданшатар хэмээх улс төрч ЗГХЭГ-ын дарга байхдаа салхитын мөнгөний ордыг цагдаа, тагнуулын хүчээр эзлэн авсан. УИХ-ын дарга болсны дараа Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Баяртсайханыг чөлөөлсөн билээ. Саарал жагсаалтанд Монгол улс орсон нь Монголбанкны Ерөнхийлөгчтэй холбоотой гэх шалтгаанаар чөлөөлөх ажлыг хийсэн байдаг. Харин тэрээр Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлж, ажлыг нь авангуутаа шууд л Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Лхагвасүрэнг дэвшүүлсэн Ерөнхийлөгч болгосон билээ. Энэхүү үйл явц 2019 оны 11 сарын 22 өдөр томилсон байдаг.
2019 оны 12 сарын 31 өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэтгэврийн зээлийг тэглэх тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргасан гэдгийг хэлэв. 2019 оны 12 сарын 18 өдөр хуралдсан хуралдаанаараа энэхүү зөвлөлмжийг гаргасан гэх таамаг яриа явж эхэллээ.
Харин 2020 оны 01 сарын 06 өдөр Засгийн газар хуралдаж Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар болов. Гэхдээ нэг онцлог нь уг хуулийн төслийг Засгийн газарт сангийн сайд санаачлан барьж гүйсэнгүй. Харин Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд энэхүү төслийг барьж явлаа. Үүний цаана учиг бий.
Энэхүү үйл явцтай зэрэгцэн ХААН банкны 54,4 хувийг эзэмшдэг Японы иргэн Х.Савада хэмээх эрхэм зарах яриа илүү эрчимжиж эхлэв. Энэхүү яриа нь 2019 оны дундуур гарч байсан. Тухайлбал 2019 оны 10 сарын дундуур Х.Савада нь ХААН банкны эзэмшиж буй хувиа зарахаар томоохон бизнесмэнүүдэд хандсан. Мөн энэ тухайгаа УИХ-ын дарга, Монгол улсын Ерөнхийлөгч, Монгол улсын Ерөнхий сайд нарт захидал хэлбэрээр илэрхийлсэн гэх мэдээ бий.
Салхитын мөнгөний ордыг барьцаалан бонд босгох хэлбэрээр Төрийн банк, ХААН банкинд зээлтэй ахмадуудын тэтгэврийн өрийг тэглэх замаар 763,3 тэрбум төгрөгийг зузаалтгалыг хийх гэж байна. Үүний цаана өнөөх ХААН банкны 54,4 хувийн зарах үйл явц холбоотой юм биш биз.
Тохиолдол уу? Эсвэл тохиролцоо юу гэж хардах хамгийн эхний шалтгаан бол УИХ-ын дарга Г.Занданшатар нь Салхитын мөнгөний ордыг төр хураан авах үйл явцыг засгийн газар талаас хариуцсан. Мөн өнөөдөр зөөлөн чихтэй болж, бонд босгох үүргийг төрийн өммнө хүлээж байгаа Монголбанкны удирдлагыг Г.Занданшатар УИХ-ын дарга болсны дараа сольсон. Хамгийн анхаарал татах нь Г.Занданшатар нь ХААН банкны хувьчлал болоход эрх хүлээн авагч багийн гишүүн болж яваад 2000-2003 онд тус банкны дэд захирлаар ажиллаж байсан билээ.
Харин өнөөдөр банкны мөнгийг зузаатгах ажил явагдахад чухам яагаад Г.Занданшатар тохиолдол уу тохиролцоо юу гэж асуух хүртэл холбогдож байна вэ?
ХААН банкны 54,4 хувийг худалдан авах яриа хэлэлцээрт Таван богд группын ерөнхий захирал Баатарсайхан, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Эрдэнэбилэг нар яригдаж буй. Гэхдээ эдгээр эрхмүүдийн хэн нь ч шууд авчихаж чадахгүй. тэдний хэн нь сайн улс төрийн хамтрагчтай болно тэр нь авах магадлалтай.
Ийм нөхцөлд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар дээр дурдагдсан хүмүүсийн хэнтэй нь гар барьж, хэрхэн хамтарсан болоод тэтгэврийн зээл тэглэгдэх болж, банкуудад 763,3 тэрбум төгрөгийг зузаатгалыг шууд л Монгол банкнаас хийх болчихов оо? Тэтгэврийн зээлтэй ахмадуудыг баярлуулж байгаа мэт боловч нөгөө талдаа хэн нэгэн улс төрч, хэн нэгэн бизнесмэн бүүр илүү их баярлаж буй юм биш биз