2017 оны 01 сарын 18наас 2017 оны 01 сарын 19 өдөр шилжих шөнө 6 хүн нас барсан тохиодол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. 2 хүн амиа хорлож нас барсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Мөн 1 хүн архи уусны улмаас нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ. Уг хэргийн нарийвчлан шалгаж байгаа юм байна. Үнэхээр архи уугаад нас барчихсан уу? эсвэл өөр шалтгаантай байв уу гэдгийг цагдаагийн байгууллага болон бусад албаныхан шалгаж тогтоохоор ажиллаж байгаа гэлээ. Уг хүний нас барсан газраас архины шил зэрэг эд мөрийн баримт олдсон талаар эх сурвалж өгүүлж байна. Нийслэл хотын хэмжээнд архи согтууруулах ундааг худалдахыг хориглосон хэдий ч шагийн архи гар дээрээс худалдаалах явдал энэ тэнд гарах болсон учраас эрсдэл нэмэгдэж байгаа тухай цагдаагийн байгууллагынхан ярьж байна. Нас барсан хүний хувьд хуурамч, чанаргүй архи шагаар худалдан авч хэрэглэсэн байж болзошгүй гэж зарим эх сурвалж үзэж байгаа гэнэ. Ийм учраас нарийвчлан шалгаж тогтооно гэлээ.