"HYUNDAI CELESTA" автомашиныг танилцууллаа

"HYUNDAI CELESTA" автомашиныг танилцууллаа

"Hyundai motor" компани Гуанжоугийн авто шоуны үеэр шинэ "Hyundai Celesta" автомашинаа танилцууллаа. Энэхүү автомашин нь "Hyunda elantra" автомашины дараагийн загвар "Hyundai Elantra yuedong"-д суурилсан гэдгээрээ онцлогтой. "Elantra"-ийг 2010 оноос хойш Өмнөд Солонгост үйлдвэрлэхээ больсон ч "Beijing Hyundai"-ийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр Хятадад үйлдвэрлэж эхэлсэн байна.
Тус компанийн хувьд харьцангуй хуучин загварын автомашин үйлдвэрлэдэг. Одоо ч гэсэн "Elantra III, V", "Sonata IV, V"-аас гадна хамгийн анхны "Sante Fe" автомашиныг үйлдвэрлэсэн хэвээр байгаа юм. Зах зээлд нийлүүлсэн автомашин болгон нь зарагдаж байгаа гэж хэлж болох "Hyunda"-ийн хувьд Хятадын зах зээлийн өнцөг булан бүрт нэвтрэх зорилт тавьжээ.
Түүнчлэн хэт хуучны автомашин сонирхох хүмүүсийн тоо харьцангуй бага байна. "Hyunda"-ийн зарим борлуулагч ч ийм төрлийн автомашиныг худалдан авагчдад танилцуулахаас татгалзах болжээ. Харин "Elantra III" таксины жолоочдын дунд эрэлттэй хэвээр байгаа бол "Elantra yuedong" автомашины борлуулалт сайнгүй байна. Тус загварын автомашины үнэ хямд хэдий ч худалдан авагчид овор багатай "Hyundai verna"-ийг илүү сонирхож байгаа аж.
Н.Номин-Эрдэнэ