Засаг эрх мэдэл олохын тулд хуульд өөрчлөлт оруулах гэж улайрдаг боллоо

Засаг эрх мэдэл олохын тулд хуульд өөрчлөлт оруулах гэж улайрдаг боллоо

Засгийн газар хэд хэдэн томоохон төслийг хөдөлгөх үүрэг хүлээгээд байгаа. Хөдөлгөхдөө яаж, хэрхэн хөдөлгөх вэ гэдгээ УИХ-аар заавал хэлэлцүүлэх үүрэг хүлээсэн. Гэтэл үүнээс зугтааж олон улсын гэрээгээр зохицуулж болох төслийг засгийн газар шууд өөр дээрээ авахын тулд хуульд өөрчлөлт оруулахаар улайрч эхлэв. Наанаа бүх том төслөө тодорхой болохоор Улсын Их Хурлаар хэлэлцүүлнэ гэж байгаа ч хачир дээрээ бол хөшигний цааан сэм хувилдаж, хэдхэн хүн ширээ тойроод л хийчих гэж зүтгэж байна. Үүний том илэрхийлэл нь олон улсын гэрээний тухай хуульд өөрчлөлт оруулах гэсэн алхам юм. Уг өөрчлөлтөөр олон улсын гэрээгээр зохицуулагдаж болох шийдвэр, тогтоолыг уг гэрээнд нийцүүлэх хийхээр тусгаж өгсөн байв. Үүний цаан таван толгойн ордыг ашиглах асуудлыг зөвхөн Засгийн газар дээрээ шийдэх гэсэн оролдого байсан гэдгийг УИХ-ын зарим гишүүн тайлбарлах боллоо. Тухайлбал УИХ-ын гишүүн Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва уг хуулийн төслийг Улсын их хурал унагаасан нь зөв гэж үзэж байна.