Улсын их хурал бол аюултай газар. Засгийн газрын оруулсан бодлого, шийдвэр бүрийг үгүйсгэж устгах газар. Ийм ойлголт мэргэжлийн засгийн газарт бий болчихсон бололтой. Үүний илэрхийлэл нь зарим нэг томоохон шийдвэрийг улсын их хуралтайгаа зөвшиөлцөхгүйгээр дангаараа шийдээд явах сонирхлоос нь харж болно. УИХ гэдэг бол ард түмний төлөөлөл. Тэр утгаараа тэд төрийн бодлого шийдвэр бүхнийг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөхөөс гадна чиглэлийг ярих ёстой. Энэ утгаараа улсын их хурлаар гүйцэтгэх засаглалын хэрэгжүүлэх гэж байгаа аливаа шийдвэр орох нь зөв. Ялангуяа томоохон уул уурхайн ордтой холбоотой шийдвэр заавал орж хэлэлцэгдэх ёстой. Гэтэл таван толгойн төслийг Улсын Их хуралд хэлэлцүүлэхгүйгээр засгийн газар шийдэх гэж зүтгэх болов. Бараг л мөнгөнд барьцаалахын тулд ингэж байна гэх хардлага яваа. Иймээс үүнийг их хурлаар заавал хэлэлцэх ёстой гэлээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дараах байр суурийг илэрхийлсэн юм.