Засвар механикийн заводын хамт олон импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлсээр байна
Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Цутгуурын цехэд өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөгөөний дагуух ажлууд явагдаж байна. 11-р сарын нэгний өдрөөс зургаан сарын хугацаанд өргөтгөл, шинэчлэлт хийх учир үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд нөөц бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажил ойрын өдрүүдэд эрчимтэй хийгдэж байна.
Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүдэд хэрэгцээтэй, төрөл бүрийн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Цутгуурын цехийн хамт олон зургаан сарын нөөц 5290 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 95 хувийг нь Баяжуулах үйлдвэр захиалдаг юм.
Өргөтгөл шинэчлэл хийх хугацаанд тус цехийн ажилчдыг ажлын байраар хангах асуудал шийдэгдэж 44 ажилтныг бусад цех нэгжүүдэд тараан ажиллуулах бол үлдсэн ажилчдыг Засвар механикийн завод өөрсдийн цех нэгжүүдэд ажлын байраар хангахаар болжээ.