УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дахиж чуулганы хуралдаанд цайлахгүй

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дахиж чуулганы хуралдаанд цайлахгүй

Сошиалаар таны Байнгын хорооны хуралдаанд оролцож байхдаа юм идсэн бичлэг цацагдсан нь нэлээд шүүмжлэл дагууллаа. Тэр өдөр үдийн цайндаа ч орох завгүй байсан хэрэг үү?

-Маш завгүй ажилласан өдрийн нэг байж таарсан юм, өнгөрсөн мягмар гариг. Өглөөний 09 цагаас эхлээд ажлын хэсгийн хуралдаан, дараа нь Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци, залгуулаад ажлын хэсгийн хуралдаан, үргэлжлээд Байнгын хорооны хуралдаан гээд маш завгүй явсаар үд өнгөрсөн байсан. Байнгын хорооны хуралдаанд асуудал оруулах байсан учраас цайлж ч амжилгүйгээр орсон. Толгой ч өвдөөд кофе уух далимаараа шокладны бүрмэл идсэн маань ийм асуудал дагууллаа. Иргэд маань биднийг өөр байх ёстой гэж үздэг юм байна, цаашдаа ийм асуудал гаргахгүй ээ.

эх сурвалж: news.mn сайт 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн цайлж байгаа бичлэг