Ослыг тэглэх эрхэм зорилготой Эрдэнэт үйлдвэрийн хамт олон хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажлын үр дүнгээр цех нэгжүүдийг шалгаруулдаг уламжлалтай. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх чиглэлээр 2019 оны гуравдугаар улирлын дүнгээр хэсэг тус бүрээс Ил уурхай, Дулааны цахилгаан станц, Тээвэр ложистикийн төв, Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олон тэргүүн байр эзэлжээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцож, аюул эрсдэлийг илрүүлэн мэдээлж, үр ашигтай санал санаачилга дэвшүүлсэн 27 ажилтнуудыг “Аюулгүй ажиллагч”-аар анх удаа бүртгэж дурсгалын зүйлсээр урамшуулах юм. “Аюулгүй ажиллагч”-аар хоёр дахь удаагаа шалгарсан 14 ажилчид үйлдвэрийн газрын удирдах бүрэлдэхүүнтэй хийх хүлээн авалт ярилцлагад оролцох бол “Аюулгүй ажиллагч”-аар гурав дахь удаагаа шалгарсан 14 ажилчдад журмын дагуу мөнгөн шагнал олгох юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажлын үр дүнгээр тэргүүн байр эзэлсэн Ил уурхайн хамт олон журмын дагуу таван сая төгрөгийн эзэд боллоо.