М.Энхболд: Томилж чадсан юм чинь буулгаж бас чадна шүү

М.Энхболд: Томилж чадсан юм чинь буулгаж бас чадна шүү

УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хувьд томилж болсон юм чинь бас огцруулж болно шүү гэдгийг албан тушаалд очсон намынхандаа хэлээд авлаа. Тэрээр оны дараахан төрийн ордонд аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нартай уулзахдаа энэ үгийг хэлж хатуухан зэмлэлийг тэдэнд хүртжээ. Томилогдсон албан тушаалтан бүр үүрэг хариуцлагаа ухамсарлаж  ажиллах ёстой. Тэгэхгүйгээр би томилогдсон. Одоо намайг хэн ч яаж ч чадахгүй гэж явдаг гажуудал бий. Үүнийгээ засч сайжруулахгүй бол нэгд тухайн хүний нэр хүнд, нөгөөд намын нэр хүнд унах эрсдэлтэй. Иймд томилж болсон бас огцруулж болно гэлээ.