Бүтээмж өндөртэй техник, техникийн бэлэн байдал нь үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаанд чухал
“Үйлдвэрийн технологийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн насжилт өндөр байгаа учир хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай болж байна. Хүдэр дэх зэсийн агуулгаас хамаарч үйлдвэрийн өөрийн зардал жилд гурван хувиар нэмэгдэж байна. Энэ асуудалд үйлдвэрийн инженер техникийн ажилчид бид ихэд анхааран ойрын таван жилээр харж, төлөвлөж ажиллах ёстой. Таван жилийн дараа автоматаар 15 хувиар өснө. Энэ зардлыг хэрхэн бууруулах, эрсдэлээс яаж хамгаалах талаар бодлого боловсруулан үйлдвэрийн тасралтгүй найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна” гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Техникийн хэлтсийн дарга Б.Мөнхнасан ярилаа.
Техникийн хэлтсийн хамт олон өнгөрсөн дөрвөн сард үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн бизнес төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Энэ үеэр 2020 оны бизнес төлөвлөгөө болон захиалгын программыг хэрхэн ажиллуулах, сайжруулах талаар ярилцаж ирэх оны үндсэн хөрөнгийн болон эргэлтийн хөрөнгийн захиалгыг авч дуусгаад байна.
Техникийн хэлтсийн хамт олон өнгөрсөн дөрвөн сард үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн бизнес төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Энэ үеэр 2020 оны бизнес төлөвлөгөө болон захиалгын программыг хэрхэн ажиллуулах, сайжруулах талаар ярилцаж ирэх оны үндсэн хөрөнгийн болон эргэлтийн хөрөнгийн захиалгыг авч дуусгаад байна.
Эргэлтийн хөрөнгийн техникийн үндэслэл, тодорхойлолт зэрэг захиалгын программд нэн шаардлагатай мэдээллийг авч дуусган Худалдан авалт, хангамжийн хэлтэст хүргүүлжээ.
Хүдрийн агуулга буурч түүнийг даган металл авалт буурч байгаа энэ үед бүтээмж өндөртэй техник, техникийн бэлэн байдал нь тасралтгүй үйл ажиллагаа явуулахад чухал.
Иймээс технологийн үндсэн тоног төхөөрөмж дээр хөрөнгө оруулалтын өгөөжийг гаргах ажил хийж байна. Энэ нь технологийн үндсэн тоног төхөөрөмжийг худалдаж авах боломжуудыг тооцож өнөөдөр ашиглаж байгаа үндсэн хөрөнгүүд өөрийн өртөгт хэрхэн нийцэж байгаа эсэхийг тооцох чухал ажил юм. Өмнө нь бүтээмж өндөртэй техник тоног төхөөрөмжийг худалдан авч ашиглалтын зардал ихэсдэг байсан бол энэ эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тоног төхөөрөмжүүд дээр аудит хийж байгаа юм.