Аймаг, орон нутаг дахь агентлагийн дарга нарыг хотоос томилохгүй

Аймаг, орон нутаг дахь агентлагийн дарга нарыг хотоос томилохгүй

Өнөөдөр аймаг орон нутаг хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь агентлагийн дарга нарынх нь томилгоо. Аймаг орон нутаг дахь агентлагийн 30 даргыг дээрээс томилдог. Гүйцэтгэх засаглалаас томилогдож очсон дарга орон нутгийн хөгжилд анхаарна гэхээсээ илүү дээд удирлагадаа таалагдах л гэж ажиллаж байна. Үүнийх нь горыг орон нутгийн хөгжил удааширч, ажилгүйдэл нэмэгдэж, иргэдийн амьдрал доройтож мэдэрдэг. Аймгийн засаг дарга нь үг хэлэхээр тоож сонсдоггүй. Нэгэнт тэр хүн тухайн даргатай хариуцлага тооцох боломжгүй учраас нохой хуцаж байгаа аятай хүлээн авдаг. Үүний улмаас л орон нутаг хохирч байгаа. Хуучин зөвхөн 4 агентлагийн даргыг нь дээрээс томилдог. Бусдыг нь орон нутаг мэддэг байжээ. гэтэл энэ тоо өнөөдөр 30 болж өсчихөөд байна. Үүний шалтгаан бол төвлөрлийг сааруулах бус нэгтгэх гэсэн бодлого. Гүйцэтгэх засаглал бүр төвлөрлийг сааруулах тухай ярьдаг. Харин хачир дээрээ шууд л нэгтгэх тухай ярьж, тэр хэрээрээ дээрээсээ доошоо удирдлагатай болдог. Үүнийг ганц жишээ бол агентлагийн дарга нарын томилгоо юм. Иймд УИХ дарга М.Энхболдын хувьд төвлөрлийг сааруулах орон нутгийн бодлогыг шууд их хуралд танилцуулж өгөхийг аймгийн засаг дарга нараас хүслээ. Тэрнээс тухайн саналаа засгийн газарт өгөөд нэмэргүй. Огт хэрэгжихгүй. Улсын их хуралд өгүүл анхаарч төрийн шийдвэр болгож өгнө гэлээ.