Mc collection хамтлагаар олонд танигдсан Rapper MB маань 2020 онд “come back” хийж байна. Хэсэг хугацаанд чимээгүй байсан Реппер дуучин MB өөрийн бие даасан цомгийн дээж болгож, цоо шинэ уран бүтээл болох “Зүрхэнд чинь” дуугаа цацаж, шуугиан тарих гэж байна.
2017 оноос хойш уран бүтээлээ завсарлаж, өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарсан уг дуучин маань “Про Стар” дуу бичлэгийн студид шинэ уран бүтээлч артистуудыг бэлдэж байгаа. Удахгүй шинэхэн эрч хүч, гал дөл нь бадарсан артистуудынхаа хамт хип хоп ертөнцөд хүчтэй байр сууриа буцаан авахаар сэтгэл шулуудсан гэдгээ ч нуусангүй. Ингээд сонсогч фенүүддээ баярлуулсан цоо шинэ будаг нь ханхалсан “Зүрхэнд чинь” дууг зориулаж байна. Удахгүй мөн цомгийн нээлтээ хийх юм байна.