Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж буй бөгөөд хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр нэмэх шийдвэр гаргалаа.
Ингэхдээ 500 мянган төгрөг хүртэлх тэтгэврийг 30 мянга, 500 мянга, түүнээс дээш хэмжээтэй тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан байна.
Засгийн газрын тогтоолыг 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.
Улсын хэмжээнд 430 гаруй мянган тэтгэвэр авагч байдаг бөгөөд эдгээрийн дийлэнх нь бага тэтгэвэртэй буюу 300 орчим мянган төгрөгийн тэтгэвэр авдаг юм.
Хэдхэн хоногийн өмнө Засгийн газраас өргөн мэдүүлж, Улсын их хурлаар баталсан тэтгэвэрийн зээлийг тэглэх хууль билээ. Ийнхүү У.Хүрэлсүхийн засгийн газар богино хугацаанд ахмадууддаа зориулсан 2 том шийдвэр гаргав.