Улсын Их хурлаар энэ 7 хоногт 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоог эцэслэн батлах учиртай. Хуулийн хүрээнд энэ асуудлыг 2020 оны 02 сарын 01 өдрөөс өмнө эцэслэх ёстой юм. Иймд энэ асуудлыг өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг ярьж шийдвэрлэж, нэг шийдэлд хүрэх ёстой.
УИХ-ын гишүүдийн зөвшилцлийн хүрээнд тохирч байгаа нэг хувилбар нь Дундговь аймагт мандат нэмэх гэнэ. Ингэхдээ шууд дангаар нь нэмж болохгүй учраас Говьсүмбэр аймгийг Дундговь аймагтай нэг тойрог болгож 2 мандаттай байлгах хувилбар дээр тохирчээ.
Дундговь аймаг нь 15 сумтай 66 багтай бөгөөд 46,4 мянган хүн амттай юм. Харин Говьсүмбэр аймгийн хувьд 17 мянган хүн амтай юм.