Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээгээр коронавирусээр Австрали улсад очсон Монгол иргэн өвчилсөн байж болзошгүй тухай мэдээлэл гарсан. Австралид очсон монгол иргэн шинэ төрлийн коронавирусээр халдварласан болох нь тогтоогдсон байж болзошгүй байна гэдгийг эрүүл мэндийн яам мэдээллээд байсан билээ.
2020 оны нэгдүгээр сарын 19-нд Австралийн Мельбурнд хотод очсон монгол иргэн шинэ коронавирусийн халдвараар өвдсөн болох нь тогтоогдоод байна. Коронавирусийн халдвар илэрсэн иргэн нь 34 настай эрэгтэй хүн. Тус хотод очсон шөнөөсөө халуурсан бөгөөд эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж байгаа. Шөнө төрлийн коронавирус гэдэг нь нэгдүгээр сарын 25-нд лабораторийн шинжилгээгээр баталгаажсан" гэдгийг Эрүүл мэндийн яамны газрын дарга Б.Цогтбаатар хэлсэн байдаг.
Олон улсын эрүүл мэндийн дүрмийг 196 орон дагаж мөрддөг. Халдварт өвчин нь тухайн улсдаа бүртгэгдэнэ” Уг дүрмээр бол шинэ төрлийн Коронавирусын халдвар авсан Монгол иргэний хувьд Австралид бүртгэгдэж байгаа. Одоогоор өвчтөний биеийн байдал тогтвортой байна. Тухайн иргэн нь БНХАУ-ын Гуанжу хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мельбурн хотод 2020 оны нэгдүгээр сарын 19-нд очсон байдаг. Халдварыг очих замдаа авсан байх магадлалтай гэдгийг Эрүүл мэндийн яамны тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлсэн юм.
Австрали улсад очсон Монгол иргэн шинэ төрлийн Коронавирусээр өвчилсөн эсэхийг дахин нягталсан байна. Австралийн эрүүл мэндийн байгууллагад дахин хандаж асуудлыг тодруулахад Коронавирусийн халдвараар өвчилсөн хүнтэй Монгол улсын иргэн Авсралид очсон байна гэдгийг хэллээ. Түүнээс Монгол улсын иргэн өвчлөөгүй байна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас залруулсан юм.