Цагдаагийн Ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээллийн үед УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү агсны амь насаа алдсан үеийн 13 секунтын бичлэг байгаа тухай яриа гарч байсан. Иргэн Г гэгч нь Г.Батхүү агсны ар гэрийнхэнд 13 секунтын бичлэг байгаа тухай ярьж, 15 сая төгрөг залилан авсан байж болзошгүй байгаа тухай цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ. Энэхүү хэргийг нарийвчлан шалгах юм байна.
Үүний зэрэгцээ Г.Батхүү агсны хэргийн талаарх мэдээллийг задруулах, хэрэгт холбоотой зарим мэдээллийг нягтлахгүй олон нийтэд цацах, хэргийг төөрөгдүүлэх зэрэг оролдого өнгөрсөн хугацаанд гарсан. Иймээс холбогдох албан тушаалтан, хэрэгт холбоотой этгээдүүдийг нягтлах шалгах, мэдээллийг задруулахгүй байх тал дээр анхаарч ажиллаж эхэлсэн гэв.
видео эх сурвалж: news.mn