Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросын талаас Монголын аж ахуйн нэгж худалдан авсан. 2016 оны 6 сард болсон энэхүү худалдан авалтын талаарх хэлэлцүүлэг өнөөдрийг хүртэл өрнөв. Сүүлд авсан мэдээллээр Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг нэг мөр эцэслэн шийдэх үүрэг даалгаварыг МАН-ын дарга М.Энхболд засгийн газарт өгсөн гэнэ. Тэрээр засгийн газрын хуралдаанд оролцож Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдсан, худалдан авсан эсэх асуудлыг нэг талд нь шийдэхэд тодохой чиглэлийг Засгийн газарт өгчээ. Зарим эх сурвалжийн өгүүлж байгаагаар бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан Худалдаа хөгжлийн банкны оролцоотой аж ахуйн нэгжийг хохиролгүй байлгахаар төрд шилжлүүлэх нөхцлийг бүрдүүлсэн гэж ярьж байна.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авахдаа Монголын зэс гэж компани мөнгө гаргаагүй. Харин Эрдэнэт үйлдвэрийн мөнгөөр худалдан авчихсан гэж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мэдэгдэж байсан билээ. Тэрээр хэлэхдээ: "Эрдэнэт" үйлдвэр ноднин жилийн байдлаар 284 тэрбум төгрөгийн татвар төлж байсан. Энэ жил 20 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй "Оюутолгой" компани 244 гаруй тэрбум төгрөгийг татварт төлчихөөд байхад "Эрдэнэт" үйлдвэр 10 дахин бага татвар төлсөн. Яахаараа нэг нь ийм багыг төлдөг билээ. Эрдэнэтийн мөнгөөр Эрдэнэтийг өөрийн болгох луйвар үүний цаана харагдаж байна гэж өнгөрсөн оны сүүлээр мэдэгдэж байсан билээ.
Түүний хэлсэн энэ мэт үгнээс үүдэн МАН-ын удирдлага нүүрээ буруулж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авах санаархалдаа хүрэхээр боллоо гэж олон хүн ярьж байна. Яг одоогоор Монголын зэс” компани сандарсан байдалдтай байгаа тухай чих дэлсэж байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэвлэлийн бага хурал зарлаж энэ асуудлыг ярьж болзошгүй тухай мэдээлэл гараад байна.