МЭК судалгааны байгууллага улстөрчдийн болоод улстөрийн намуудын рейтингийг тодорхойлох судалгааг сар бүр хийдэг. Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сард УБ хотын 700 гаруй иргэнийг хамруулан судалгаагаа хийж, дүнг нь нэгтгэсэн байна.
- Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчдийн рейтингийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлж, Ерөнхийлөгч Х.Баттулга удаалжээ. Мөн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гуравдугаарт бичигдсэн байна.
- Ерөнхийлөгч Х.Баттулгын хувийн рейтинг тогтмол 6-аас дээш оноогоо хадгалсаар байна. Өнгөрөгч сард түүний оноо нэмэгдэх болсон нэг шалтгаан нь “Тэтгэврийн зээл тэглэсэн шийдвэр” гаргасантай нь холбон ойлгож болох юм.
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг ч тогтмол 6-аас өндөр оноогоор үнэлэгдсэн хэвээр байна.
- Тэгвэл үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдийг АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүлжээ. Түүнчлэн ХЗДХ-ын сайд Ц.Нямдорж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарыг нэрлэсэн байна.
- Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан томилогдох үедээ 2-3 оноогоор үнэлэглэж байсан бол сүүлийн хэдэн сард 4 хүртэл оноогоор үнэлэгдэж, рейтинг нь нэмэгдэж байгаа дүнг харуулж байна.
Г.Занданшатарын тэргүүлсэн энэ парламентын үнэлгээ тааруухан хэвээр байна. Сүүлийн сард үнэлгээ нь улам буурсан нь “УИХ-ын нэр бүхий гишүүд казино тоглосон, эсэх” асуудал хөндөгдсөнтэй холбоотой гэж судалгааны байгууллага дүгнэжээ.