Монгол улсын эрдэс баялгийн томоохон ордын хувь заяаг атгаж байгаа “Эрдэнэс монгол” ХХК нь хуулийн үг хэллэг байхгүй, ажилтан сонгон шалгаруулах журамд нийцээгүй зар тавьж, өөрсдийнхөө ур чадвар, мэдлэг боловсролыг гайхуулжээ.
“Эрдэнэс Монгол” ХХК нь өөрсдийгөө Уул уурхайн томоохон компани хэмээн өргөмжилсөн байна. Эсвэл тус компанийн удирдлага нь өөрсдийгөө том хэмээн андуурав уу. Дээр нь ажлын байрны зарынх нь шаардлага дээр хуульд үл нийцэх, ажлын байрны сонгон шалгаруулалтын зар дээр тавигдах наад захын найруулга, хэм хэмжээг зөрчсөн олон өгүүлбэр оруулжээ.
Тухайлбал хууль эрх зүйн салбарт гэж яг юу гэсэн үг вэ? Уг нь хуулийн салбарт, эсвэл хуульчаар ажилласан гэх бус уу. Үг даах чадвартай гэсэн шаардлагын цаана юу нуугдаж байна вэ? Харааж зүхэхэд нь тэвч, эсвэл бэлгийн дарамт үзүүлсэн нөхцөлд хүлцэнгүй бай гэсэн утга агуулагдах уу? Энийг тодруулж асуухаас өөр арга алга.
Үүнээс гадна Монгол Улсын их сургуулийн хуулийн сургуулийг дүүргэсэн байх хэмээн зааж өгчээ. Тэгэхээр бусад хуулийн сургууль төгссөн хүн бусад шаардлагыг нь хангасан ч Эрдэнэс Монгол ХХк-д ажиллах эрхгүй гэсэн үг үү?
Эрдэнэс Монгол ХХК-ийн тавьсан энэхүү ажлын байрны зарын хамгийн том алдаа нь ажилтан сонгон шалгаруулж авах журмыг зөрчсөн үйлдэл юм. Угтаа бол нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт хэмээн тавих ёстой гэдгийг хуульчид анхааруулж байна. Хуульч авах гэж байж хууль зөрчсөн зар оруулдаг Уул уурхайн том компани бололтой.
Энэхүү ажлын байрны зар нь хуульчдын фэйсбүүк групп дээр тавигдаад онигоонд ороод устсан сурагтай