Д.КЁКҮШЮҮЗАН БАТБАЯР УУЛ УУРХАЙН ТОМООХОН ЛИЦЕНЗ, ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ХУУЛЬ БУСААР ЦУГЛУУЛСАН УУ

Д.КЁКҮШЮҮЗАН БАТБАЯР УУЛ УУРХАЙН ТОМООХОН ЛИЦЕНЗ, ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ХУУЛЬ БУСААР ЦУГЛУУЛСАН УУ

Монголын уул уурхайн сор болсон лицензүүдийг өөрсөд дээрээ төвлөрүүлсэн 30 гэр бүл байдаг талаар Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдэж байсан. Ерөнхийлөгч эдгээр гэр бүлийг зарлаж ард түмэнд ил болгоно хэмээн хэлсэн ч өнөөдрийг хүртэл нэрлэж чадахгүй байна. Учир нь 30 гэр бүл нь Монголын улс төр ,эдийн засгийг атгасан айхтар том бүлэглэл байдаг бололтой.

Монголын баялагийг хувьдаа цөлмөсөн 30 гэр бүлийн тэргүүнд “МСS”-ийн Ж.Оджаргал, “Гачуурт”-ын Л.Чинбат, “МАК”-ын Нямтайшир нар бичигддэг талаар хэвлэл мэдээллээр хангалттай таамаг цацагдсан. Тэгвэл уул уурхайн лицензүүдийг хамсан гэх эдгээр гэр бүлийн эгнээнд нэгэн цагт “Мэхний их дэлгүүр” хэмээн нэрлэгдэж байсан Д.Кёкүшюүзан Батбаяр багтдаж эхэлсэн бололтой. Тодруулбал, түүний эзэмшлийн “Чингис ворлд майнинг” ХХК нь уул уурхайн 60 гаруй ширхэг лиценз эзэмшдэг гэсэн мэдээлэл гарч эхэллээ. 

Д.Кёкүшюүзан Батбаярын мэдэлд байдаг “Чингис ворлд майнинг” ХХК гэнэт яагаад ийм их лицензтэй болов гэдэг асуудал анхаарал татаж байна. Ямартай ч дээрх мэдээллээс харахад Д.Кёкүшюүзан Батбаяр нь уул уурхайн салбарын хамаг л томоохон лицензүүдийг хууль зөрчин хувьдаа цуглуулсан байх магадлалтай гэнэ. 

Нийслэлийн прокурорын газар УИХ-ын гишүүн асан, :6 Кёкүшюүзан Батбаяр болон түүний эхнэр, МУГЖ, дуучин Т.Баясгалан нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор хилийн хориг тогтоох арга хэмжээ авахуулахаар Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд ханджээ. Шүүхээс  таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг шийдвэрлэж дуустал тэдний хилээр гарах эрхийг хязгаарлаад байгаа гэнэ. Тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр холбогдох хуулийн байгууллагууд шалгаж байв.

Тодруулбал, Кёкүшюүзан Д.Батбаяр өөрийн төрсөн дүү Д.Аззаяагийн “Ногоон хана” ХХК-ийн нэрээр Чулуутын аманд найман га, түүний нөхөр Д.Анхбаярын байгуулсан “Том Анхаа” ХХК-ийн нэр дээр Богд уулын Арцатын аманд 8.7 га, хадам ээж Ж.Жавзандуламын дүү Ж.Жагиймаагийн нэр дээрх “Ногоон шүр” компанийн нэрээр тус аманд таван га газар, Т.Баясгалан “Зэсэн тал” ХХК-иа байгуулж, Чулуутын аманд 10 га, “Гэгээн талбай” ХХК-ийн нэрээр Ташгайн аманд 21 га, “Өлзийт голын эх” компаниар дамжуулан Арцатын аманд таван га газар авчээ.

Ийнхүү УИХ-ын гишүүн асан, сумогийн мэхний их дэлгүүр хэмээн алдаршиж явсан Д.Кёкүшюзан Батбаярын хувьд уул уурхайн томоохон лиценз болон Богд уулын дархан цаазат газарт авсан газрын зөвшөөрлөө хууль зөрчин цугуулсан байж болзошгүй гэх хардлагад өртөөд байна. Ийм ч учраас тэдэнд хилийн хориг тогтоосон байх магадлалтай гэж улс төрийн хүрээнийхэн ярьж эхэллээ.