Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллагын 64 суудлыг эзэлж бүх шатанд эрх мэдлээ тунхаглаж суугаа МАН-ынхан түмэн олноо ядуурлаас гаргаж, төрөө хямралаас арилгана гэсэн амлалтаа мартчихжээ.
Татвараар өнгөрсөн 4 жил түмэн олныгоо дарамтлав. Нэг ч төрлийн татвар нэмэхгүй хэмээн амлаж гарч ирсэн МАН-ынхан мань мэтийгээ мартсан гэж бодсон юм болов уу. Харин ч амлаж байсан амлалт, аргалж гэж үзэж хошуу унжуулж байсан бүхнийг чинь Монголчууд мартаагүй шүү.
Хэдхэн жилийн өмнө төрийн ордонд буйдан дээр жагсаал хийж байсан МАН-ынхан өөрсдийнхөө юу ярьж, юу гэж хариуцлага нэхэж байсан бүхнээ мартчихсан бололтой. Тэгвэл та бүхэн үүнийг дахиад нэг саначих.


Хууль гууль боллоо хэмээн буйданд тухлан лоозон барьж суусан МАН-ынхан жинхэнэ утгаараа хуулийг гууль болгож, хуудуутай хууль баталж, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, жинхэнэ утгаараа өөрсдөө хөлжиж түмэн олноо хөлдөө чирч байгаа гэдгээ тэд мартчихжээ.


