УИХ-ын гишүүд, сайд нарын хуйвалдсан хулгай буюу Кувейтүүдийн барьж өгсөн цогцолборыг Д.Оюунхорол Ж.Эрдэнэбат нар өөрийн болгосон түүх!!!!
Сайд асан нь төрийн буc байгууллага байгуулаад,ТББ-ийн гишүүн, сайдаараа тогтоол гаргуулаад бүтэн цогцолборыг хувьд авч байна.Ийм хулгайч нарыг харсаар суух уу!!!
.......Кувейт улсын эрхэм дээдсүүд Монголоос авч гарсан шонхоруудынхаа хариу болгон 3,5 сая ам долларын буцалтгүй тусламжаар БОАЖЯ-д “Монгол кувейтийн судалгааны төв ” нэртэй цогцолборыг Дархан цаазат Богд хан уулын Түргэний аманд барьж өгчээ. Байгаль орчны судалгаа хийх зориулалттай уг төв нь 13,6 га газартай , дээд зэрэглэлийн 6 хаус, зочид буудал, ресторан,100 хүний хурал зохион байгуулах заал танхимууд, ажилчдын байр бүхий Монголд байхгүй иж бүрэн цогцолбор бөгөөд Улаанбаатар хоттой засмал зам, өндөр хүчдэлээр холбогдсон байдаг. Гэтэл Байгаль орчны сайд асан Д. Оюунхорол “Монгол Кувейтийн судалгааны төв ” нэртэй ТББ байгуулан, уг төвийг өөрийн болгосон баримтыг дэлгэе.
Д.Оюунхоролын байгуулсан Төрийн бус байгууллагын гишүүдээр УИХ-ын гишүүн Ж. Эрдэнэбат С.Баярцогт, С. Бямбацогт болон тэдний ойрын хүмүүсийг сонгожээ. Тухайлбал Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай газрын дарга асан Ч.Батсансар нь УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалангийн багын найз.
Төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын эхнэрийн төрсөн дүүгийн нөхөр Батбэлэгийн Эрдэнийг, нягтлан бодогчоор нь Д.Оюунхоролын “Отгонтэнгэр ” дээд сургуулийн нягтлан бодогч Д.Уугантуяаг томилжээ. Төрийн бус байгууллагын зорилго нь Монгол,Кувейт Засгийн газрын хоорондын буцалтгүй тусламжаар баригдсан цогцолбор, газрыг өөрийн болгох, Кувейтээс орж ирэх санхүүжилтийг хувааж авах байлаа.
Ингээд 2008 оны хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу “Монгол кувейтийн судалгааны төв”-ийн эхний санхүүжилт болох 1,2 сая ам долларыг Ж.Эрдэнэбатын эхнэрийн дүүгийн нөхөр Б.Эрдэнэ Худалдаа хөгжлийн банкны дансаараа дамжуулан авсан байна . 1,2 сая доллараас гадна 3 ширхэг Лексус-570 машин бэлэглэсэн ч бүгд байгаль орчны яамны бүртгэлд оролгүй дээрхи хүмүүсийн хувийн өмчид шилжсэн байна.
2016,01,04-д Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга Д.Оюунхорол нь ТББ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтоор “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай “ Засгийн газрын тогтоол гаргуулж, Монгол улсын Засгийн газар, Кувейт улсын Засгийн газар хоорондын Санамж бичигт заасан үүргийг өөрсдийн байгуулсан “Монгол кувейтийн судалгааны төв”д хариуцуулахаар болжээ.
” Монгол кувейтийн судалгааны төв”-ийн өмч хөрөнгийг ашиглан Д.Оюунхоролын төрсөн дүү Д.Дамдинсүрэн , “Монгол кувейтийн судалгааны төв” ТББ-ын нягтлан бодогч Д.Уугантуяа нарын 70/30 хувиар нь эзэмшдэг “Өвөр эко Зайсан” компани амралтын бизнес эрхлэх болсон байна.
Хоёр улсын гэрээний дагуух тусламж хэдхэн хүний гараар ороод дууссанд Кувейтийн элчин сайдын яамныхан гомдол гаргаж эсэргүүцснээр хулгай нь баригдаж , хууль хяналтын байгууллага шалгаж эхэлмэгц тэд 2016,10,06 ны өдөр өөрсдийн байгуулсан “Монгол кувейтийн судалгааны төв” ТББ-аа “Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар ” болгон өөрчилжээ.Хуулиараа хандив, тусламж, бэлэглэлийн журмаар олж авсан эд хөрөнгө нь төрийн өмч байх ёстой байтал салбарын сайд нь өөрөө төрийн бус байгууллага байгуулан өмч хөрөнгө, Монгол улсад өгсөн гадны тусламжийг авсан нь нь яах аргагүй албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан эрүүгийн гэмт хэрэг биш үү!!!!
АТГ энэ хэргийг шалгаж амжаагүй байтал ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА дуусчихсан уу!!!!
Дараагийн удаа Д.Оюунхоролын сонгуулийн менежер 150 сая төгрөгийн хахууль авсан болон Д.Оюунхоролын тушаалаар олон тэрбумын самар тэмдэгтийн хураамжгүйгээр хил давуулсан баримтыг дэлгэх болно. Хулгайч нараас Монголын төр одоо л салахгүй бол улс орноо хулгайлж зараад дууслаа!!!! Яагаад бид УЛСЫН ИХ ХУЛГАЙЧДЫН визийг дахин сунгах ёстой гэж!!!! Ичихгүй наадуул чинь дэвшинэ гээд очно. Авлигачдад Үгүй гэж хэлцгээе!!!!
Баримтуудыг хавсаргав
Сэтгүүлч Б.Отгон 2020.02.16