Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д албан айлчлал хийж байна. Мөнхийн хоёр хөршийн дунд оршиж буй Монгол Улсын Хувьд хөршүүдтэйгээ иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай.
Нэг үгээр хэлбэл хоёр хөрштэйгээ бүх талын хамтын ажиллагааг өрнүүлэх жамтай юм. Энэ утгаар нь авч үзэх юм бол Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийж буй албан айлчлал нь зөв алхам гэдгийг улс төр судлаачид үзэж байна.
Х.Баттулга нь БНХАУ-аас хүн бүр цэрвэж, зугтаж байхад очиж, албан уулзалт хийж, харилцан туслалцах талаар зөвлөлдөж байгаа нь нэгд ирээдүйгээ харсан алхам. Нөгөө талдаа БНХАУ-аас авах том үнэлгээ болох учиртай.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт бууралт БНХАУ-ын эдийн засагтай уялдаа холбоотой. Коронавирусын дэгдэлтийн улмаас БНХАУ-ын эдийн засагт томоохон сөрөг нөлөө үзүүлж буй. Энэ үед нь Монгол улс зөв нүүдэл хийх нь эдийн засгаа эрүүл авч үлдэх алхам болно. иймээс энэ талаар зөвлөлдөж, асуудлаа ярилцах, нөгөө талдаа тодорхой тусламж үйлчилгээг үзүүлэх нь зөв зүйл.
Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хийж чадлаа.
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-ын нийслэл Бээжинд хотод ажиллаад оройдоо буцаж ирэх бөгөөд багийн бүрэлдэхүүнд 10 гаруй хүн явжээ. Эдгээр хүмүүсийг ирсэн даруйд тусгаарлах арга хэмжээг авах бөгөөд 14 хоногийн хугацаанд тусгаарлах юм байна. Үүнийг Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин мэдэгдсэн билээ. Ерөнхийлөгч Х.Баттулга нь Улсын онцгой комиссоос зөвшөөрөл авч БНХАУ-ыг зорьсон бөгөөд очоод хэлэлцэх асуудлаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр зөвшилцсөн гэх мэдээлэл байна.