энэ өдрүүдэд амарчихсан байгаа Хүчит шонхор захын удирдлага түрээслэгч нартаа бэлэг барьжээ. Улаанбаатар хотын махны гол нийлүүлэлт хийгдэж, худалдаа борлуулалт явагддаг Хүчит шонхор захын захирал Т.Сайнхүү тушаал гаргаж лангуу, павилон түрээслэгч нарынхаа хорио цээрийн хязгаарлалттай байгаа үеийн түрээсийн төлбөрийг 50-100% хөнгөлөхөөр болсон байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын зүгээс Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулсан билээ. Энэхүү шийдвэрээр коронавирусын хязгаарлалтын үед түрээслэгч нартаа хөнгөлөлт үзүүлсэн аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт эдлүүлнэ. Мөн нийгмийн даатгалын хоцрогдлоос хүү бодохгүй гэдгийг мэдэгдээд байгаа билээ.
Засгийн газрын дээрх шийдвэр нь олон аж ахуйн нэгжийг түрээслэгч нартаа хөнгөлөлт үзүүлэх сайн алхам болчихоод байна. Үүний нэг жишээ бол Хүчит шонхор захын удирдлагын гаргасан шийдвэр юм.