Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалж гадаадын банкнаас зээл авсан Жаст компаний эзэн Ш.Батхүүд холбогдох хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.
Энэхүү хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болох дээрээ тулчихаад байгаа. Хэдийгээр хуулийн байгууллага энэ хэргийг хаасан гэж мэдэгдээгүй ч хөшигний цаана бол аль хэдийн хаагдсан гэх хардлага явж байна.
Ш.Батхүүгийн хэргийг хаахын тулд олон улс төрч ил нэг, далд нэг хууль завхруулсан тухай ч яригдаж байна. Энэ бүхний эцэст Эрдэнэт үйлдвэр гадаадын банкинд 108 сая ам доллар төлөөд дуусч байгаа юм биш биз дээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэхдээ Ш.Батхүүгээс мөнгийг нь гаргуулна. Түүний эд хөрөнгийг битүүмжилсэн байгаа. Шүүхээс шийдвэр гараагүй учраас зарж борлуулах замаар Эрдэнэт үйлдвэрээс гарсан төлбөрийг төлөх зохицуулалт үүсээгүй байна гэдэг тайлбарыг өгч байна.
Эрдэнэт үйлдвэрт учирсан мөнгөн хохирлыг Ш.Батхүүгээс ямар нэг хэлбэрээр авчихдаг юм байж. Харин хууль завхруулж, луйвар хийж улсад их хэмжээний хохирол учруулсан Ш.Батхүүгийн толгойг илээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр шалтаглаж ялгүй үлдээчих юм биш биз дээ.
Хэрэв тийм зүйл болсон нөхцөлд МАН намыг Монголчууд үзэн ядах нь гарцаагүй биз.