САН их сургуулийн багш нар Эрүүл мэндийн яаманд 2,000,000 төгрөгийн хандив өглөө

САН их сургуулийн багш нар Эрүүл мэндийн яаманд 2,000,000 төгрөгийн хандив өглөө

Дэлхий нийтийг айлгаж буй корона вирусын эсрэг хүн бүр ирвийх дэрвийхээрээ ажиллаж хичээж байна. Тэр дундаа Монгол Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам зэрэг байгууллага 24 цагийн турш ажиллаж, Монгол улсад шинэ төрлийн корона вирусын халдварыг оруулж ирэхгүйн төлөө хичээж байна. 

Тэдний хичээл зүтгэлийг дэмжиж иргэн, аж ахуйн нэгж бүр хариуцлагатай хандахын зэрэгцээ цаг наргүй ажиллаж байгаа албан хаагчдад чадах чинээгээрээ тусламжын гараа сунгаж буй билээ. 

Өнөөдөр Эрүүл мэндийн яаманд 10 аж ахуйн нэгж мөнгөн болон эд материалын хандив өгсөн байна. 

Тухайлбал өнөөдөр САН их сургуулийн багш, ажилчид 2,000,000 төгрөгийн хандивыг Эрүүл мэндийн яамныханд гардуулж өглөө. САН их сургууль нь шинэ зууны боловсон хүчнийг бэлтгэх зорилготой ажиллаж буй бөгөөд бие даан суралцах, орчин үеийн сургалтын олон хөтөлбөрийг нэвтрүүлж эхэлжээ. Тус сургууль нь 21-р зуунд ажлын байран дээрээ тэсч үлдэх боловсон хүчнийг бэлтгэхийн тулд танхимд сургахаас гадна олон улсын сургуулиудтай хамтарч оюутан солилцох, хөтөлбөр солилцох зэрэг ажлыг хийдэг байна. 

Өнөөдөр /2020.03.05/ Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-д дараах албан байгууллага аж ахуйн нэгж, иргэд хандив өглөө

1 Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10,000 ширхэг даавуун амны хаалт
2 "Денк фарм" Монгол дахь төлөөлөгчийн газар Д витамин -1050 ширхэг, Иммунактив -2000 ширхэг
3 "ТБД андууд" ХХК 6,500,000 төгрөгийн бактерийн эсрэг цэвэрлэгээ, ариутгалын бүтээгдэхүүн
4 "Туушин" ХХК 30,000,000 төгрөг
5 "Амин чанар уураг" ХХК 1,500,000 төгрөгийн үнэ бүхий Цэвэр уураг -40 хайрцаг / 35,000л үнээний сүүнээс 40 хайрцаг гардаг/
6 Сан их сургуулийн багш нараас 2,000,000 төрөг
7 БГД-н Ахмадын хороо 2400 ш нэг удаагийн бээлий
8 Г.Сумьяа 100,000 төгрөг
9 Б.Бат-Очир 50,000 төгрөг
10 Zino Dental Clinic 2,000,000 төгрөг