ЭМЯ, ХӨСҮТ-ийн эмч сувилагч нарт Туушин компаний хамт олон гучин сая төгрөгийн мөнгөн хандив өргөлөө.
Дэлхий дахинд өргөн хүрээнд тархаж байгаа шинэ коронавирусын (Covid-19) халдвараас Монгол Улсын иргэн бүрийг хамгаалахын төлөө улс даяар урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа ЭМЯ, ХӨСҮТ-ийн нийт эмч, сувилагч, албан хаагч нарт Туушин компаний хамт олон талархал илэрхийлж, гучин сая төгрөгийн мөнгөн хандив өргөлөө.
Энэхүү аюулт өвчнөөс хамтдаа урьдчилан сэргийлэх, даван гарахад шаардлагатай эмнэлэгийн тоног төхөөрөмж, эрүүл мэндийн хэрэглэл, бүтээгдэхүүнийг хамгийн хямд өртөгөөр тээвэрлэн авчирч хамтран ажиллахад бэлэн байгаа тухайгаа тус хандив өргөх үеэрээ Туушин компани Дэд захирал Ж.Монголжингоо онцлон мэдэгдлээ.