Хуучин ерөнхийлөгч, ерөнхий сайд УИХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүсийг хазаарлах цаг болсон
Монгол Улсын үе үеийн ерөнхий сайд, ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын хариуцлага, ухамсар гэдэг зүйлийг өнөөдөр хатуухан анхаарах цаг болжээ.
Нэг хэсэг нь уул уурхайн компанид зөвлөх нэртэй ажил хийж суудаг. Нөгөө хэсэг нь гадаадад очоод зочид буудал хэсээд амьдарчихдаг. Энэ бүхний цаана Монгол улсын нууц мэдээлэл тэр чигээрээ эрсдэлд орж буй. Эсвэл мэдээлэлд ойр байсан цаг үеийнхээ давуу байдлыг ашиглаж хувьдаа уг мэдээллийг ашиглах, эсвэл бусдад дээрх мэдээллийг өгөх зэргээр улсаа хохироож байж болзошгүй.
Мэдээлэл ойр байсан нэг нь улс төрийн сэдвээ болгочихдог. Эсвэл мэдээлэлд ойр байсан учраас хэн нэгэнд давуу байдал олгочихдог гажуудал манай улс төрчдөөс л гардаг. Үүнийг анхаарахгүйгээр цаашаа явж болохгүй гэдгийг ухаарах цаг болжээ.