Шүүх хуралдааны үед хоолойгоо хэрчиж амиа хорлох гэсэн залуу Эрүүгийн хуулийн 145, 147 гэсэн зүйл ангиар хэрэгт татагдан шүүх хуралд орж байжээ. Энэ нь хулгай, танхайн гэмт хэрэг. Хүндрүүлэх нөхцлтэй юм байна. Хэрэв шүүх түүнийг буруутай гэж үзсэн бол 15-20 жилийн хорих ял өгөхөөр байжээ. Харин сэжигтэн амьдрах хүсэлгүй гэж шүүх танхимд хэлээд хоолгойгоо зүсч эхэлсэн байна. Тэнд байсан шүүхийн ажилтан болон, цагдаагийн албан хаагч хоолойгоо зүссэн эд зүйлийг нь олоогүй байна. Хоолойгоо зүссэнийхээ дараа мөн л амиа хорлох гэж элдэв хөдөлгөөн, үйлдэл хийсэн нь дүрс бичлэгт үлджээ.