УИХ-ын зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөх хүсэлтийг прокурорын байгууллага гаргажээ гэсэн утга агуулгатай мэдээлэл гарах болсон..
Үүн дотор сөрөг хүчин буюу АН-ын дарга С.Эрдэнэ гишүүний нэр багтсан байсан билээ. Өнөөдөр АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл өглөө.
С.Эрдэнэ: Намайг ямар нэг гэмт хэрэгт буруутган шалгаж буй зүйл байхгүй. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга болсон зарим хүмүүсийг баривчилсан зүйл нь улс төрийн агуулгатай. Энэ асуудалд шалгаж, эсвэл сэжиглэж мэдүүлэг авсан зүйл байхгүй. Нөгөө талдаа УИХ-д гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал их хуралд ирээгүй. Ийм байхад худал мэдээлэл түгээж байгаа нь цаанаа улс төрийн зорилготой гэдэг тайлбарыг өглөө.
АН-ын дарга С.Эрдэнэ гишүүний хийсэн мэдээлэл
НДЕГ-ын даргаар ажиллаж байсан Уртнасан гэгчийг Авлигатай тэмцэх газар баривчлаад байгаа билээ. Уртнасан нь баривчлагдахаасаа өмнө АН-ын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Үүнээс нь улбаалж шууд АН-ын дарга С.Эрдэнэ уг хэрэгт холбоотой гэх хардлага нийгэмд явж эхэлсэн. Энэхүү гинжин хэлхээ цааш үргэлжилж хаана хүрэх нь нэг талдаа улс төрийн нүүдэл, нөгөө талдаа сөрөг хүчнээ хүчгүй харагдуулах гэсэн эрх баригч намын тоглолтоос шууд хамаарах юм.